2017/01/11
Манай хотын дарга, орлогч, ерөнхий менежер нар хэлүүлж байж л цасаа цэвэрлэж эхэлсэн. Тэднээр ажлыг нь хийлгэх гэж олон нийтийн зүгээс шахаж шаардаад бөөн хэл ам болсон. Харин Оросын Новосибирск хотод хашин дарга нарыг маш амархан аргаар түргэн шуурхай ажиллуулж байгаа тухай «Сиб.фм» сайтад мэдээлжээ. Саяхан тус хотод их цас орж Улаанбаатар хот шиг цасандаа дарагдахад удирдлага нь монгол дарга нар шиг лазагнажээ. Харин олон нийтийн идэвхтнүүд гудамж талбайд хунгарласан их цасан хотын дарга Анатолий Локотын нэрийг будагч шингэнээр бичиж гарчээ.
 
 
Үр дүн нь гайхалтай тусаж гудамж талбайн цасыг тэр дор нь цэвэрлэсэн гэнэ. Анатолий Локоть нь 2014 оноос хойш хотын даргаар ажиллаж байгаа аж. Хэрвээ болдогсон бол энэ их утаан дээр Элбэгдорж Энхболд Эрдэнэбат Батболд Сандуй гэсэн нэрийг бичихсэн...
 

 

NUUTS.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.