2017/01/12

Лабораторийн амьтанд хорт хавдрын эс халдварлуулж, түүнийг эмчлэх шинэ туршилт 75 хувийн буюу биеийн 4/3-аас хавдрын эсийг зайлуулж чаджээ. Дэлхийн ихэнх орнуудад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааныг хорт хавдар эзэлж байна.

Эрдэмтэд арьсны хорт хавдраар өвчлүүлсэн хулганыг эмчилгээний шинэ аргачлалаар 75 хувиар эмчилсэн бөгөөд уушгинаас хавдрын эсүүдийг гарган авах мэс ажилбар хийжээ. Их Британийн Хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “Хавдрын эсүүд хүний биед хэр хурдтай тархаж байгаагаас эмчилгээний үр дүн гардаг. Тэгвэл энэхүү шинэ туршилтаар хүний бие дэх хавдрын эсүүдийн тархалтыг танадах, тодорхой зорилтот эдийг авах буюу хамгийн аюултай хэсгийг тайран авах боломжтой” гэж мэдэгджээ.

Хорт хавдрын тархалт буюу үхлийн эсүүдийн үсэрхийлэл гэдэг нь хорт хавдар болон биеийн бусад эрүүл эсүүдийн хоорон дахь тэмцэл  юм.

Их Британийн Кембрижийн их сургуулийн хорт хавдрын эсрэг хүрээлэнгийн эрдэмтэд хавдар биед тархах хурд, хамгийн түрүүнд өвчлүүлдэг эсүүдийг судлахаар хичээж байна. Энэ ажлын хүрээнд судлаачдын олж мэдсэнээр хүн, амьтны ДНХ-ийн нэг хэсэг нь хавдрын тархалтыг эсэргүүцдэг төдийгүй шилжмэл гентэй лабораторид ийм үйл явцыг судлах зорилгоор 810 хулгана дээр туршилт хийжээ.

Эдгээр хулганад арьсны хорт хавдрын үүсгэгч тарьж, хамгийн түрүүнд уушгийг өвчлүүлсэн байна. Хулганы ДНХ-ийн 23 дахь хэсэг, генийн мэдээллийн санд нэвтэрч хорт хавдрын эсрэг илүү далд ухамсарт үйлдлээр тэмцэх гэж оролджээ. Эрдэмтэд гол төлөв өвчилсөн хулганы дархлааны системийг хянахаар ажилласан байна.

 

Эсийн тэнцвэрт байдлыг зохицуулах нь


Ингээд “Spns2” гэж нэрлэсэн “Нэг генид чиглэсэн бодлого”-оор уушгинд тархах хавдрыг генийн системээр дамжин эсэргүүцсэнээр хавдрын 4/3-ийг бууруулж чаджээ.

 

Энэ бол уушги доторх дархлааны эсийн тэнцвэрт байдлыг зохицуулах зорилготой туршилт байсан гэж судалгааны багийн эрдэмтэн Дэвид Адамс ярьсан байна.

 

“Бид туршилтын явцад хавдрын эс болон дархлааны системийг унтуулж, ингэснээр хавдрын эс биеийн бусад хэсэг рүү дархлааг дарангуйлж дамжих явцыг бууруулсан юм. Эсийн тэнцвэрт байдлыг өөрчлөх зорилго маань биелсэн” хэмээн тэрбээр “ВВС” агентлагт өгүүлжээ.

 

Хорт хавдартай тэмцэхэд дээрх туршилтын хажуугаар дархлаа тогтолцооны хүчийг ашиглах явдал нь зарим нэг өвчтөнд ихээхэн үр дүнтэй нөлөөлж байгаа юм. Эрдэмтэд урьд нь хавдрын эсийг биеийн аль нэг хэсэгт тархсан бүхий л эд, эрхтний хамт тайран авдаг байсан бол өдгөө илүү нарийн, шинжлэх ухааны цоо шинэ судалгааны тусламжтайгаар эмчлэх бололцоог амжилттай нээн, илрүүлсээр байна.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.