2017/01/12

“Бараг л зүйр үг”

Сүхбаатар аймгийн Онгон самын уугуул Шарын Мөнгөнбаатар арслан анх 2003 онд Сүхбаатар аймгийнхаа баяр наадамд барилдаж, шууд арслан цол хүртжээ.Мөн сар шинийн барилдаанд аймгийн цолтой түрүүлсэн 2 бөх байдгийн нэг нь арслан.2011 оны сар шинийн барилдаанд түрүүлж байсан гэдгийг бөх сонирхогчид мэдэх бизээ.2004 оноос өнөөг хүртэл улсын наадамд зодоглож, улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, Г.Эрхэмбаяр нарт хоёр жил дараалан хоёрын даваанд өвдөг шороодож байсан.

 

Сүүлийн хэдэн жил дөрөв тавын давааны нугалааг гэтэлж амжилгүй улсын заан Ч.Батзориг, харцага Г.Элбэг нутгийн ах Ц.Магалжав гээд олон бөхчүүдэд өвдөг шороодсон удаатай. Э.Оюунболдод 4-ийн даваанд уначаад түрүүлэхэд нь өөрөө түрүүлсэн юм шиг баярладаг жудагтай бөх. Улсын цол аваагүй ч харишгүй хүчит арслан гэдгээ харуулж олон жил биднийгээ баясгаж яваа арслан маань удахгүй улсын цолонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын бөх А.Алтанхуяг начин шиг нэг л өдөр төв цэнгэлдэхийг шуугиулан есөн хөлт цагаан тугаа тойрох биз ээ. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнх оршиг.
Зургийг:Мөнгөнбаатар арслангын дэмжигчдийн хуудаснаас


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.5.202.62      2017-01-12 15:06:55
hun muutai gar daa
 
 
IP:103.212.117.247      2017-01-12 15:29:43
Hun muutai dr ni mangar banzal huduu yvahda ynz ynziin hachin huuhnud dagulad banzaldaad yvjidag ter ehner ni meddeg boluu meddeg bol erthen salmaar yum bur 10n jiliin ohidud uduj horgoogod yvj bdag buun uvchinii uur uurhai