2017/01/12

Өнгөрсөн даваа гарагт "Централ тауэр" -т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлагын дагуу цагдаа, тагнуул, онцгой байдал, зэвсэгт хүчнийхэн шуурхай бэлэн байдалд ажилласан талаар бид хэргийн газар дээрээс шууд мэдээлсэн. 

 

АНУ-ын иргэн 52 настай Майкл гэх эр тус барилгын 15 дугаар давхарт байрладаг Дани улсын Өргөмжит консул, М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай уулзах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу сонссон тул бөмбөг тавина гэж сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Тухайн үед орчуулагч бөгөөд зочин угтагч цагдаагийханд мэдээлэл буруу өгснөөр үл ойлголцол үүссэн тухай эх сурвалж мэдээллэж байна.

 

Харин цагдаа тагнуулынхны шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар ч тэсрэх бодис олдоогүй бөгөөд АНУ-ын иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны арга хэмжээ авч явуулжээ. Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл шүүх гаргах заалт хуулинд байдаг аж.

 

TIME.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:139.5.216.86      2017-01-13 00:07:12
Ээ чааваас 30-50к энэ бол доромжлол. 3000-5000$ р тогомоор юм