2017/01/12

Манайхан ёжтой хүмүүс. Тиймдээ ч голыг нь олоод айхавтар айхавтар үг унагана. Хэзээ, хэн хэлсэн нь бүү мэд. Гэхдээ л нэг ийм явган яриа байдаг юм. Нэг нөхөр хажуу айлынхаа эзнийг гэртээ орж ирэхэд хүүхдүүдийнхээ тухай ярьж л дээ. Тэгээд “...Манай нэг юм, эдний нэг хог, тэдний нэг сэг гурав нийлж тоглож байгаад үнээ тугал нийлүүлчихэж...” гэж. Өөрийнхийгөө “Юм” гэж зөөлөвтөр, хаяаныхаа айлын хүүхдийг “Хог” гэж арай хатуувтар, саахалт айлын хүүхдийг “Сэг” гээд л... Бас л бодмоор тунгаамаар үг шүү. Яг энэ үг өчигдөр Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр бодогдов. “Манай нэг юм” хэлж, байж байгааг нь дээ, гэтэл хөршийн нэг “Хог” айхавтар үгсийг шинэ жилээр хэлсэн, хаа холын Америкийн нэг “Сэг” тэнд ард түмнээ уйлуулж байна шүү дээ. Эрхэм уншигч та гурван улсын Төрийн тэргүүний хэлсэн үгийг өөр өөрийнхөө гэгээн оюунд тунгаан нэгийг бодно биз. 

 

Тэдний нэг “Сэг”...


 

Обама ч угаасаа мундаг л даа. Бүрэн эрхийнхээ хугацааныхаа сүүлийн өдрүүдийг үдэж, ард түмэндээ хандан илтгэл тавьсан нь Америкийг доргиож байна шүү дээ.

 

Барак Обама илтгэлийн үеэр “Бидний баг хамт олон өнгөрсөн найман жилийн хугацаанд АНУ-ыг илүү хүчирхэг болгох бүхий л талын түвшинд хангалттай ажилласан. Цаашид Нэгдсэн улсын төрийн хүчирхэг байдал олон жил оршин тогтнох болно.


Миний засаг захиргааны үед авсан арга хэмжээнүүд бараг бүгд Америкийг найман жилийн өмнөхөөс  илүү сайн, илүү хүчирхэг улс болгоход нөлөөлсөн.


 
Хоёр алхмаар урагшлаад нэг алхмаар ухарсан юм шиг санагдах үе бий. Гэхдээ америкчууд зогсолтгүйгээр урагшилсаар байна. Хэсэг бүлгээрээ бус бүгдээрээ хөгжин цэцэглэх гэсэн бидний хүчин чармайлт ямагт өргөжсөөр ирсэн.


 
Хүн бүрт эдийн засгийн боломж бий гэдгийг мэдрэхгүйгээр ардчилал урагш гишгэхгүй.


 
Манай залуус, бидний давшилт, бидний олон талт бөгөөд нээлттэй байдал, эрсдэлд бэлэн, аливаа юмыг зохион бүтээх гэсэн бидний хязгааргүй хүсэл эрмэлзэл, хүчин чадал нь ирээдүй биднийх гэсэн утгыг илэрхийлж байгаа юм” гэж ирээд л зангарагтай гэгч нь хэлж.

 

Лайв бичлэг дээр нь улаан бундангууд зогсоо зайгүй хөвөрч байна. Тэр нээрээ хүчтэй “Сэг” юм аа.

 

Манай нэг “Юм”...


 

“Манай нэг юм” утааны тухай ярьж байнаа. Гомдмоор гэж. Сошиалаар дүүрэн уйлсан уурласан эможи. Зарим хүмүүс “Айлын Ерөнхийлөгч ард түмнээ уярааж уйлуулаад бууж байхад, манай Ерөнхийлөгч ард түмнээ уурлуулаад бууж байна” гэж байна. Нөгөө хэсэг нь манай Ерөнхийлөгч хошгоруулж ч чадахгүй, худлаа ч ярьж чадахгүй болчихож гэнэ.

 

Эрхэм Ерөнхийлөгч маань юу хийх тухайгаа биш, юу хийж бүтээсэн тухайгаа ярих цаг байлаа.

Үнэндээ одоо хийе, бүтээе, тэгье, ингэе гэж уран үгсийн чуулган хийх цаг биш л дээБүтэн 8-н жилийн хугацаанд юу ч хийгээгүй байж, 8 сар хүрэхгүй хугацаанд юун 10 шийдэл, гарц. Эрхэм Ерөнхийлөгч маань юу хийх тухайгаа биш, юу хийж бүтээсэн тухайгаа ярих цаг байлаа. Өөрөө хэлбэл “Би тэгж байлаа” гэж өнгөрсөн дурсамж сэргээж ярих биш, өнөөдөр бүтээн байгуулалтаа ярих ёстой байв.

 

Шинэ жилийн баярын мэндчилгээ нь ч хийх л юм байсан. Хүнийх нь хийсэн тухайгаа тайлагнаж, ам бардам хэлж байхад минийх гэсэн нь “Хийе” л гээд сууж байхХэлэхээсээ илүү хийсэн бол Монгол минь хөгжих л байлаа, дэвжих л байлаа. Хэдийгээр бал бурам шиг амттай сайхан үгсийн чуулган үнэнийг хэлсэн мэт боловч энд ямар ч бүтээл, хөгжил, дэвшил алга.

 

"...Хуучин оныг хаана үдэх нь биш, харин шинэ оноо яаж угтах нь чухал юм. Монгол хүн бүр бие биенийхээ сайныг урамшуулж, хамтран зүтгэвэл манай улс орон урагшлан дэвших нь гарцаагүй.

 

Монгол хүний амин чанар бол Монгол хүн болж төрснөөрөө бахархах юм. Монголчууд Монголдоо хайртай. Монголдоо хайртай хүн бүр Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах учиртай. Хөгжил дэвшил бол хөлжиж баяжихаас илүү өргөн ойлголт юм.

 

Монгол хүний билэг оюун, үндэсний эх оронч үзэл, Монгол Монголоо дэмжих эрмэлзлэл, дэмжлэг бол Монгол түмний оршин байхын үндэс юм. Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хөдөлмөрч чанар л Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө.

 

Монголын маань олон олон сайн сайхан өдрүүд, гэгээн бахархалт мөчүүд бидний өмнө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ажиллаж амьдарч байгаа цаг үедээ эзэн болж Монголынхоо өөдлөн дэвших их үйлсэд улам их хувь нэмэр оруулах нь Монгол хүн бүрийн журамт үүрэг юм.

 

Монгол Улс, Монгол түмэн маань өнө мөнх бадран мандах болтугай...” гээд л.

 

Үүнээс гадна Ерөнхийлөгч маань энгэрээ цоолуулж. Хаанахын хэн цоолсон юм бүү мэдЯмартай ч дэлхийн хэмжээнд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр тодорч шагнуулжээ. Миний ойлгосноор бол энгэр цоолдог нэг том гар томруулдаг шил бариад л утаа угаартай хэн сайн тэмцэж байна вэ гээд дэлхийг тойрч хайж байтал манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарын утаатай тэмцэлдэж байсан юмдаг уу даа. Яг хүүхдээ ширэглэж байгаа аав шиг... Хөөрхий нэг айлын нярай хөлсөж, аав нь ширэг хийж л дээ. Гэтэл аав нь амандаа “Хүүхэд айлгаж ичээгээд байгаа муу муухай бүхэн зайл зайл п....да” гэж байна гэнэ шүү цаана чинь. Яг энэ аав шиг Улсын маань аав болсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшиг зайл зайл п....а" хэмээн утаатай тэмцэж байгаад дэлхийн хамгийн мундаг утаатай тэмцэгч болсон ажгуу.  Манай нэг “Юм” нээрээ арай л гомдмоор юм аа.

 

Эдний нэг “Хог”...


 

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ оны босгон дээр ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн нь атаархал төрүүлэм байсан юмдаг.

 

“...Ядуу хоцрогдсон бүс нутгийн хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулж, иргэний үнэмлэх олгохдоо муж хотоор нь хязгаарлах явдлыг цуцалж, иргэний харьяалалгүй зарим хүмүүсийг хууль ёсны харьяалалтай болгож, олон айлыг гэр бүлийн эмчтэй болгож, гол мөрөн бүрийг хариуцаж ажиллах эзэнтэй болгосон. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгис далайн эрх ашгаа тууштай хамгааллаа. Хэн нэгэн энэ асуудалд халдах санаа сэдэхийг Хятадын ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй...”  гээд л.

 

Өөрийн эрхгүй санаа алдмаар. Муухай Хятад хүн л гэнэ. Гэтэл тэд мөн чанартаа, үнэн хэрэгтээ бол үнэхээр эх орондоо үнэнч, бүтээлч, эрүүл нийгэмтэй, эрчимтэй хөгжилтэй улс. Ингээд олон үг нуршилгүйгээр айлын хүүхдүүдийн айхавтар үгсээс багцлан хүргэе. Энд уран яруу үгс, утгын чимэг, хошгоруулалт нэгээхэн ч байхгүй. Харин уншсан хүн хашгирмаар санагдах вий...

 

"...Бид "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-гөө эхлүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг практикт идэвхтэй хэрэгжүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах ажлаа түргэтгэн, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэлхийд тэргүүлэх эгнээнд хүргэж чадлаа. Хуулийн засаглалыг бүх талаар ахиулж, хууль зүйн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэн, тус салбарын голч байдлыг ахиулж, нийгмийн шударга ёсыг хамгаалж чадлаа. Бид намаа чанд хатуу засахын төлөө ажиллаж, авилгын хэрэгт холбогдсон том, жижиг албан тушаалтнуудыг нэг бүрчлэн хатуу шийтгэснээр улс төрийн орчин, нам засгийн хэв журам, нийгмийн ёс суртахуунд нааштай өөрчлөлт гаргалаа.

 

Зүгээр суугаад амжилтад хүрдэггүй, харин хичээл зүтгэлийн үр дүнд зорьсондоо хүрдэг.

2016 онд "Тэнгэрийн мэлмий" сансрын дуранг ашиглалтад оруулж, "Ү Күн" хиймэл дагуулыг сансар огторгуйд бүтэн жил амжилттай ажиллуулж, "Мө Зи" хиймэл дагуулыг хөөргөж, "Шэньжөү-11" нисгэгчтэй сансрын хөлөг, "Тяньгүн-2" сансрын лабораторийг сансрын гүнд аялууллаа.

 

Мөн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд хөдөө орон нутгаас хот руу шилжсэн ард иргэдийг хот суурины харьяалалтай болгох явдлыг хялбаршуулж, ядуу хоцрогдсон бүс нутгийн хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулж, иргэний үнэмлэх олгохдоо муж хотоор нь хязгаарлах явдлыг цуцалж, иргэний харьяалалгүй зарим хүмүүсийг хууль ёсны харьяалалтай болгож, олон айлыг гэр бүлийн эмчтэй болгож, гол мөрөн бүрийг хариуцаж ажиллах эзэнтэй болголоо.

 

Бид энх тайванч хөгжлийн замналаа хэлбэрэлтгүй баримтлан, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгис далайн эрх ашгаа тууштай хамгааллааХэн нэгэн энэ асуудалд халдах санаа сэдэхийг Хятадын ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

 


Чинээлэг нийгмийг байгуулах үйл явцаас нэг ч хүн хоцорч гээгдэх ёсгүй. Жилийн турш, дахиад 10 сая гаруй хүн ядуурлаас ангижирууллаа.


 

Ирж буй 2017 онд ХКН 19 дэх бүгд хурлаа хуралдуулж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулиар засаглах, намаа бүх талаар засах ажлыг үргэлжлэн эрчимжүүлэх болно. Зүгээр суугаад амжилтад хүрдэггүй, харин хичээл зүтгэлийн үр дүнд зорьсондоо хүрдэг.

 

Шинэ он гарах гэж байгаа үед ядуу амьдралтай иргэдийн асуудал миний анхаарлыг хамгийн их татаж байна. Тэдэнд хоол унд байгаа болов уу? Халуун дулаан гэр оронтой болж чадаа болов уу?

Чинээлэг нийгмийг байгуулах үйл явцаас нэг ч хүн хоцорч гээгдэх ёсгүйЖилийн турш, дахиад 10 сая гаруй хүн ядуурлаас ангижирууллаа. Урт хугацааны турш ядуусыг тэтгэх тэргүүн фронтод шаргуу ажиллаж ирсэн анд нөхдөдөө талархал дэвшүүлье. Шинэ он гарах гэж байгаа үед ядуу амьдралтай иргэдийн асуудал миний анхаарлыг хамгийн их татаж байна. Тэдэнд хоол унд байгаа болов уу? Халуун дулаан гэр оронтой болж чадаа болов уу? Шинэ он болон удахгүй болох цагаан сараа баяр баясгалантай тэмдэглэж чадах болов уу?

 

Мөн зарим иргэд маань ажлаар хангагдах, үр хүүхэд нь боловсрол эзэмших, эмчлүүлэх, орон сууцтай болоход хүндрэлтэй байгааг ойлгож байна. Эдгээр асуудлыг зохицуулах нь нам, засгийн газрын зайлшгүй үүрэг хариуцлага юм. Нам болон олон нийт ядуу амьдралтай иргэдэд үзүүлэх дэмжлэг туслалцаагаа улам нэмэгдүүлж, өөрчлөлт хөгжлийн ололт амжилтыг улам олон иргэнд тэгш хүртээн, ард түмнээ улам аз жаргалтай амьдруулах хэрэгтэй.

 

Хятадын ард түмэн зөвхөн өөрсдөө сайхан амьдрахыг хүсэхгүй, харин дэлхийн улс орнууд, нийт хүн төрөлхтөн сайн сайхан амьдрахыг хүсдэг.

Санаа нийлж амжилтад хүрдэг. 1 тэрбум 300 сая иргэн маань жаргал зовлонгоо хамтатган, манай нам ард иргэдтэйгээ хамтдаа шаргуу хичээн зүтгэвэл бид энэ цаг үеийн "урт замын аян дайн"-ыг амжилт дүүрэн даван туулж чадна.

 

Хятад улс эртнээс "даян дэлхий-нэг гэр бүл" хэмээх санаачилга гаргасан. Хятадын ард түмэн зөвхөн өөрсдөө сайхан амьдрахыг хүсэхгүй, харин дэлхийн улс орнууд, нийт хүн төрөлхтөн сайн сайхан амьдрахыг хүсдэг. Өдгөө, дайн дажин, ядуурал, өвчин тахал, байгалийн гамшиг зэрэг  нь олон улс орон, бүс нутгийг хамарч, ард иргэдийг нь гашуун зовлонд унагаж байна. Тиймээс бид сэтгэл санаагаа нэгтгэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг хэлбэрэлтгүй мөрдөж, энэ сайхан дэлхий ертөнцөө улам амар амгалан болгож, улам хөгжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэж байна.

 

24tsag.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:103.29.144.40      2017-01-13 10:32:30
ium hog 2g zailuulmaar bna