2017/04/11

Холливуудын нэрт жүжигчин Шарлиз Терон өчигдөр “Өглөөний мэнд Америкчуудаа” шоу нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. тэрбээр сүүлд “Галзуу хурд 8” кинонд тоглосон билээ.

 

-Та үнэхээр үзэсгэлэнтэй юм. Гайхалтай харагдаж байна?

 

-Маш их баярлалаа. Та ч гэсэн гайхалтай сайхан харагдаж байна.

 

-Хэвлэлийнхэн таныг мөнхийн залуу хэмээн бичдэг. Энэ талаар. Би лав тэдний бичсэн зүйлтэй санал нэгдэж байна. Бид хоёр 2, 3 жилийн өмнө уулзаж байсан. Гэтэл та өмнөхөөсөө залуухан харагдаж байгаа нь гайхалтай?

 

-Ярилцлага дөнгөж эхэлж байхад миний сэтгэл хөөрч эхэлж байна. Үнэхээр янзтай ярилцлага болох шинжтэй. Эмэгтэй хүн бүхэн наснаасаа залуухан харагддаг байх. Гэхдээ би өмнөх шигээ сайхан харагдахгүй байгаа. Учир нь би хөгширч байна. Та бүхний харж чадахгүй олон үрчлээ надад бий. Би бас их хурдан ядардаг болсон. Энэ бүхэн хөгшрөлтийн шинж тэмдэг гэлтэй.

 

-Та 41 настай. Дөнгөж 30 гарч буй бүсгүй шиг л харагдаж байна?

 

-Миний амьдралдаа сонсч байсан хамгийн сайхан магтаалын үгсийн нэг байна.

 

-Таны гоо үзэсгэлэнг магтан дуулсаар байгаад нэвтрүүлэгийнхээ гол утга санааг гажуудуулж байх шиг. Хоёулаа шинэхэн уран бүтээлийн тань талаар ярилцах уу?

 

-Мэдээж хэрэг.

 

 

-“Галзуу хурд” киноны эхний анги дэлгэцнээ гараад хэдийнэ 10 жилийг ардаа өнгөрүүлжээ. Эхний ангиас л үзэгчдийг байлдан дагуулсан энэхүү бүтээлийн нэгээхэн хэсэг болох ямар байв?

 

-Үнэхээр гайхалтай. Би энэ киноны шүтэн бишрэгч байсан. Харин нэг л өдөр би шүтэн биширдэг бүтээлийнхээ нэгээхэн хэсэг болох боломжтой болсон. Нар ч мандаагүй байхад нэг дуудлага надад ирсэн юм. Би их л нойрмог тэрхүү дуудлагыг авсан. “Байна уу?” хэмээн асуухад “Чи “Галзуу хурд”-ад тоглох уу?” гэж асуусан. Би ийнхүү сонсоод юу ч бодолгүйгээр “Тийм ээ” хэмээн хариулсан. Тэр дуудлага миний нойрыг хулжаасан. Энэ кинонд иймэрхүү байдлаар тоглох санал авсан.

 

-Киноны трейлер хэдийнэ цацагдсан. Та энэхүү трейлерт жүжигчин Вин Дизельтэй үнсэлцэж буйгаар гарсан. Энэ талаар?

 

-Вин Дизель их хүчирхэг залуу. Энэ залуутай хамтран тоглох болсондоо баяртай байна.

 

-Түүнтэй үнсэлцэх таалагдсан уу?

 

-Мэдээж хэрэг надад таалагдсан. Харин тэр залууд таалагдсан үгүйг сайн мэдэхгүй байна.

 

-Энэ кинонд Дизелиэс гадна их олон хүчирхэг залуус тоглосон?

 

-Тийм ээ тэдэнтэй хамтран ажиллах их таалагдсан. Би бол тэдний хувьд шинэ хүн байсан. Тэд олон цувралд хамтран тоглосон учир нэг нэгнээ мэддэг болсон, нэг болж ажилладаг болсон мэт харагдсан.

 

 

-Таныг кино багийн зарим уран бүтээлчтэй таарамжгүй харилцаатай байсан хэмээн сонссон. Энэ үнэн үү?

 

-Худал цуурхал гэж хэлмээр байна. Зураг авалтын турш би хэнтэй ч муудалцаагүй харин ч нэг болж ажилласан.

 

-2013 онд “Галзуу хурд” киноны од жүжигчин Пол Уолкер амиа алдсан. Та бол түүний орыг залгамжлан орж ирсэн уран бүтээлч байсан?

 

-Түүний орыг нөхөх амаргүй байсан. Хэрвээ энэхүү гайхалтай эрхэм байсан бол шинэхэн уран бүтээл минь илүү амжилттай байх байсан.

 

shuud.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.