2017/04/27

Кино үйлдвэрлэлийн домогт студи Universal Pictures дуучин Мадоннагийн тухай намтарчилсан кино бүтээхээр шийджээ. Universal Pictures энэхүү уран бүтээлээ “Blonde Ambition“ хэмээн алдарт дуучин бүсгүйн 1990 онд хийж байсан аялан тоглолтын нэрээр нэрлэх гэнэ. Киноны зохиолыг 2016 оноос эхлэн Элиз Холландер бичсэн бөгөөд шилдэг бүтээлүүдийн Холливудын алдарт хар жагсаалтад тэрээр тэргүүн байр эзэлж байсан юм. Киноны үйл явдал Нью-Йорк хотноо 1980-аад онд өрнөх аж. Тухайн үед Мадонна өөрийн анхны цомгоо гаргахаар зүтгэж байсан үе. Кино багийнхан Мадоннагийн дүрийг бүтээх эмэгтэй жүжигчний нэрийг одоогоор нууцлаж байгаа гэнэ.  

 

PAPARATSI.MN














Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.