2017/06/09

Албан үүргээ гүйцэтгэж явсан идэрхэн хоёр залуу хорвоог орхиж аав, ээж, хань гэр бүлийнх нь уй гашуу одоо ч тайлагдаагүй байхад Тавантолгойн замд дахин нэг осол болсон. Цэрэг эрсийн эцэг эх, хань ижлийнх нь уй гашуун тайлагдаагүй байхад Батлан хамгаалахын сайд юу ч болоогүй мэт харьяа анги байгууллагынхаа дарга нарыг сольсоор байна. Солих солихдоо дандаа мэргэжлийн бус нөхдүүдийг томилж байгаа юм. Хамгийн сүүлд  гэхэд л Аж үйлдвэрийн нэгдлийн захирал Б.Коля Б.Бат-Эрдэнэ сайдтай сайн найз, нэг нутаг гээд яахын аргагүй томилох ёстой хүний нэг.

 

Дараагийн шахааны томилгоо бол Зэвсэгт хүчний харьяа Барилга захиалагчийн алба, Соёмбо сонины даргаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн “халаас”-ны хүмүүсийг томилсон гэх бор шувуу нисэж байгаа.  Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины даргаар гэхэд эрүү хочит Н.Баяржаргал гэх яруу найрагчийг томилсон. Яруу найрагчдынхаа дунд нахаалны, бүдүүлгээрээ алдартай, гэр бүлийн байдал тогтворгүй энэ нөхөр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн тусламжтайгаар энэ албанд ирсэн гэх. Цэрэгт явж ч үзээгүй байж одоо цэрэг удирдаж ажиллана гэхээр “самарч дуусгана” гэдэг нь тодорхой. Барилга захиалагчийн албаны даргаар Мөнхбаатар гэдэг залуу дарга бас л сайдын хүн. Цэргийн ангиудын удирдлагад хүртэл мэргэжлийн бус хүмүүс томилж байгаад салбарынхан дургүй байгаа нь ойлгомжтой. Дөнгөж төгсөөд ирсэн хүн салбартаа олон жил ажилласан хүнийг удирдана гэдэг бэрх байдаг. Харин мэргэжлийн бус хүн мэргэжлийн салбарыг удирдана гэдэг галаар наадаж байгаагаас өөрцгүй хэрэг. Мэргэжлийн салбарт гадны хүмүүс томилох энэ байдал хэзээ зогсох бол. Үүнээс болж гарч байгаа эрсдэлүүдийг хэрхэн бодож сурах вэ?

 

PAPARATSI.MN








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.21.98.34      2017-06-09 11:37:55
Kоля гэдэгзүгээр л гэртээ амар
 
 
IP:202.179.31.106      2017-06-09 18:05:37
Хариуцлага тооцдог ЗГ-тай болсон биз дээ Одоо солих байлгүй. Уг нь аваргаа гэж дуудуулаад явсан бол сайхнаа Даанч одоо ”АЛУУРЧААН” гэж дууддаг болчихлоо доо Мөнгө, эрх мэдэл гэдэг хүнийг хог руу хаячих юм даа
 
 
IP:66.181.178.114      2017-06-13 17:27:39
Tsergiin amralt Bagabayniig ch gsn samarch duuslaa Bayrmagnai gd mergejiliin bus hvn ded zahiralaar tawisan. Odoo ter ni gemgvi olon jil ajillasan hvmvvsiig halj bna. Eronhii zahiralaasa ilvv erh medeltei mongonii toloo nvdee ch uhahad belen hvn bna lee. Tsergiin amraltiinhan mergejliin hvneer udurduulmaar bna. Mongo bsh ajilchda boddog darga heregtei bna
 
 
IP:103.229.121.63      2017-06-14 08:05:01
Ард олны хүндлэлийг хүлээж ерөнхийлөгчийн санал асуулгад ч тэргүүлээд эхлэхээр хүний өөрийн атаархагчид хорчингууд улс орныг шударга үнэнч албатгүй болгохыг хүсэн мөрөөдөгчид амаа билүүдэж арчаагаа алдаж байх шив. Халхын сайн сайхан эрчүүдийг гутааж дуусгах гэж их юмаа барж үйлийн үрээ нуруун дээрээ их овоолоод ч барахгүй дээ, хорчингууд минь хөөрхийс
 
 
IP:122.201.22.197      2017-06-15 00:03:53
Baterdene gej neg berd odoo boliocheeeee, hooson tolgoitoi, hun muutai nowshooo, chi zugeer l ter kolya geed luivarchin tetgeveriin zunug uvuuteigee zailaachee
 
 
IP:103.229.123.81      2017-06-21 09:10:40
Багабаяны цэргийн сувиллыг самарч дууслаа сайдын хүн гээд дэд дарга ч даварч байна тэгээд ч мэргэжлийн бус хүнийг сайд томилсон даргаа ч тоохгүй давж харьцаад эзэндээ хушуу хүргээд л