2017/06/16
![]() Aрдчилсан намын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдын зүгээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаД.Амарбаясгаланг мэтгэлцээнд урьсан байна. Тэрээр “Халз мэтгэлцээнд урьж байна. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгууль бодлогын өрсөлдөөн байх учиртай. Төрд итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүлж буй 60 тэрбум төгрөгтэй холбогдох сэдвээр МАН-ын Eрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан таныг халз мэтгэлцээнд дуудаж байна. Болох газар, цагийн талаарх саналаа 24 цагийн дотор мэдэгдэнэ үү” гэжээ. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг хараахан хариу өгөөгүй байна.
Zindaa.MN
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
|