2017/06/18

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100, Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110 зөвшөөрлийг зориулагдсан цэгт олгохоор болжээ. Ингэхдээ  хуушуур буюу хоол хүнсний үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгох аж. Үүнтэй холбоотойгоор хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг 2017 оны энэ сарын 16-27-ны хооронд дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авах юм байна. Харин шалгаруулалт энэ сарын 28-29-ний хооронд явагдаж, шалгарсан ААН, иргэдийг 30-нд олон нийтэд мэдээлэх юм байна. Түүнчлэн баяр наадмын үеэр зөвшөөрөл аваагүй газраас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд сэрэмжлүүлж байна. Наадмын өдрүүдэд мэргэжлийн хяналтын байцаагчид баг болж, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хүнсний бүтээгдэхүүн борлуулж байгаа байгууллагад хяналт тавих аж.

 

PAPARATSI.MN

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:49.0.214.163      2017-06-18 20:55:47
хар зах шиг л болох нь дээ,жилийн жилд л үзэж харах юм нь маруухан яаж ийгээд л ард түмнийхээ халаасыг тэмтэрсэн зах ажиллуулдагаа больчихоо
 
 
IP:49.0.214.163      2017-06-18 20:55:47
хар зах шиг л болох нь дээ,жилийн жилд л үзэж харах юм нь маруухан яаж ийгээд л ард түмнийхээ халаасыг тэмтэрсэн зах ажиллуулдагаа больчихоо
 
 
IP:66.181.176.110      2017-06-18 21:41:46
Хар зах түүхий хуушуур хулгайч золбин нохой л бна биз үзэж харах нээлтн тоглолт муу олигт дуучин бхгүй юмаа алдчих вий гэж халаасаа тэмтэрср л таарна дөө