2017/06/19

Дунд сургуулиа дөнгөж төгсөөд ажил, амьдралын их гараандаа гарахаар Дорноговь аймгийн төвийг зорьсон таван хүүхэд автын осолд орж гурав нь амиа алдаж, хоёр нь хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Дэндүү золгүй энэ асуудалд шинэ сайд Г.Чулуунбаатар ямар тайлбар хийснийг хүргэе. Тэрбээр “Энэ харамсалтай золгүй хэргийн талаар бүх мэдээлэл тодорхой байгаа. Хариуцлагын асуудал яригдана. Хэн гэгч албан тушаалтан, байгууллага хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуудал яригдах нь тодорхой. Замын-Үүдээс 193 хүүхэд элсэлтийн шалгалтад орох тоотой байсан. Осолд орсон таван хүүхдээс бусад нь 110 нь галт тэргээр, 48 хүүхэд нийтийн тээврээр, 30 хүүхдийг эцэг эх нь өөрсдөө Сайншандад хүргэсэн байгаа юм. Тэр таван хүүхдийн хувьд өөрсдөө зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй таксигаар үйлчилгээ авч яваад осолдсон юм билээ. Тэгэхээр үүнтэй холбогдуулж хариуцлагын тухай асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ.

 

Одоо бол шалтгаан нөхцөлийг нь судлах, шалгах ажил явагдаж байна. Хариуцлага хүлээх шаардлагатай албан тушаалтан мэдээж гарч ирнэ, тэр хүлээх ёстой” гэлээ. Шалгалтандаа явж байгаад амиа алдсан хэрэг энэ анхных нь биш. Олон жилийн өмнө Ховд аймаг руу ЭЕШ өгөхөөр сумаасаа гарсан хоёр хүүхэд автын ослоор амиа алдаж байсан гашуун түүх бий. Улсын хэмжээнд энэ жил ЭЕШ-ын 49 байр бэлдсэний 27 нь нийслэлд, 22 нь аймгуудад бий. Уг нь Замын-Үүд шиг том суурин газарт нэг шалгалтын байр нэмээд гаргахад юу нь болохгүй байсан юм бол. Хэрвээ тэнд шалгалтын байртай болсон бол өнөөдөр гурван хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд эрэмдэг зэрэмдэг болохгүй байх байсан юм. Нөгөөтэйгүүр тус сургуулийн удирдлагууд хүүхдүүдээ нэгдсэн унаагаар аваад явсан бол ийм осол гарахгүй байх байлаа.

 

PAPARATSI.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.72.242.179      2017-06-19 11:49:31
Хариуцлага хүлээлгэх ёстой хүлээх ч ёстой. Чимээгүй л байгаад байхын. Гэр бүлийхэнд нь нөхөж барашгүй гарз гарсан. Учрыг нь олж элгийг нь дэвтээх хэрэгтэй. Ээж аав нар минь том болсон юм чинь бие даагаад явчина гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Та нарын минь ч гэсэн хариуцлага хэрэгтэй шүү
 
 
IP:103.206.195.163      2017-06-19 13:37:37
manai toriin baij bga tsarai, baychuud ni hurtel hurdan hulgee naidvartai u7naagaar achaad yavj baihad huuhduud iim ezengui yavj ban sh dee
 
 
IP:202.179.31.114      2017-06-19 16:52:35
iim asuudluud garch baigaashde haryuistlg gj haa haanaa baigyigiin gai syrgyyl ch haryustlggyi bn zuw zohion baiguulh heregtei baisan hairan zaluu nas ajlaa sain hiij zuw menejmenttei baihn chuhal.
 
 
IP:43.242.240.182      2017-06-19 17:43:34
Хэнтэй хариуцлага тооцох гээд байгаа сайд гуай вэ. Хөдөө орон нутагт ЭЕШ-ийн шалгалтын тогтолцоогоо өөрчилмөөр юм аа.Олон зуун км явж байж аймгийн төв орж байгаа хүүхдүүдэд дахиад ийм золгүй явдал гарахгүй гэх баталгаа алга аа. Сайд гуай сайд болсон баяраа дуусгаад ажилдаа орооч ээ
 
 
IP:66.181.179.136      2017-06-20 10:32:21
Etseg ehchuud oorsdoo huuhduudee naidwartai unaagaar yawuulahgui yasan yum be dandaa surguuli hariutsna gej yu bsan yum huuhduudee oorsdoo dagaj yawahgui yasan yum etseg ehchuudiin buruu
 
 
IP:66.181.187.246      2017-06-20 11:05:13
ih surguuliud oorsdoo konkursee avdag bolchmoor yumdoo Bolovsroliin unelgeenii tov gej neg tom danhaisan gazar ajiluulah hereg bainuu