2017/06/19

2007 оны 6 сарын 14-ний өдөр Онцгой Байдлын Ерөнхий Газрын аврагч нарыг суулгасан Ми-8 нисдэг тэрэг осолдож, 15 хүний амь насыг авч одсон юм.


Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хонин нугад гарч байсан ой хээрийн түймрийг унтраахаар 2007 оны 6 сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн 4, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ.
Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрчээ. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан" аж.


Тухайн үед цаг агаарын мэдээгээр бороо орно гэж мэдээлж байсан, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг эцэстээ ийнхүү сүйрсэн билээ.


Ослын улмаас 15 хүний амь үрэгдсэн юм...


Нийтлэлч: Ш.Батзориг


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.
 
IP:202.21.101.246      2017-06-19 14:56:00
Ene humuusiig hezech martah esgui ee. Dahin ar ger ur huuhed, ejii aavtain uulzaj, nohon tolbor olgoh heregtei.
 
 
IP:124.158.109.140      2017-06-19 20:20:36
тиймээ, ар гэрт нь нөхөн олговор олгох ёстой !
 
 
IP:202.179.31.50      2017-06-19 22:32:13
M.Enhbold энэ ослын үеэр ямар ч сэтгэлгүй хүйтэн царай гаргаад зогсч байгаагаар мэдээгээр гарч байсан санаанаас гардаггүй. Ээж нар нь ар гэр нь улйладаад л аймаар байхад зэвүүн хүйтэн царай гаргаад зогсч байснаа яваад өгсөн. Жоохон хүний зовлонг хуваалцаж байгаа харамсч байгаа юм шиг царай гаргаж бас болно доо.