2017/06/19

"Walt Disney"-ийн бүтээл "Cars 3" анимейшн “Box Office”-ийн жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлсэн “Wonder Woman”-ийг ардаа хаяж нээлтээ хийсэн долоо хоногтоо “Box Office”-ийг тэргүүлсэн байна. Харин “Wonder Woman” кино өнгөрсөн долоо хоногт 40.8 сая ам.доллар олоод байгаа юм. Үүнээс гадна алдарт реппер Tupac-ийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “All Eyez On Me” кино 27 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна.


Жагсаалтын эхний 10 байрт аварга загасны дайралтыг харуулсан “47 Meters Down” болон насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн төрлийн “Rough Night” гэсэн хоёр шинэ бүтээл орж иржээ. “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн "Cars 3" анимейшнийн нийт зардал одоогоор тодорхой бус байгаа юм. Гэхдээ өмнөх хоёр ангитайгаа харьцуулахад амжилт олох магадлал өндөр байгааг "Box Office Mojo" мэдээлсэн байна. Учир нь "Cars" анимейшнийн шинэ ангийг үзсэн хүмүүсийн 64 хувь нь эерэг сэтгэгдэлтэй байгааг "Rottentomatoes" цахим хуудас мэдээлэлжээ. 

 

PAPARATSI.MN


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
 
Таны нэр:
 
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.