Banner
Миранда Ламберт “Лоретта”-гаа хайж байна
0
2012/09/21

Америкийн кантри дуучин Миранда Ламберт хайрт “Лоретта”-гаа алдсанаас хойш ихээр сэтгэлээр унаж, өөрийн шүтэн бишрэгчдээсээ түүнийг хайж олоход туслаач хэмээн “Twitter” хуудаснаа зарлал бичсэн байна. Түүний маш ихээр эрэл сурал болоод буй  “Лоретта” нь түүний хайртай бяцхан нохой бөгөөд алга болоод 48 цаг болсон гэнэ. Миранда Ламберт “Хэрвээ та бүхэн Оклахама мужийн Тишомингод амьдардаг бол миний хайрт “Лоретта”-г олж өгч туслаач. Тэр алга болоод хоёр хонож байна. Лоретта жижиг, хар өнгөтэй, хаяг, утасны дугаар бүхий ягаан хүзүүвчтэй” хэмээн “Twitter”-тээ бичиж, зургийг нь нийтэлжээ. Миранда болон түүний нөхөр Блайк нар хайртай нохойгоо удахгүй олдоосой хэмээн залбирч байгаа аж. Тэд өнгөрсөн тавдугаар сараас хойш  Лореттаг тэжээж, асарч байгаа  юм байна. 


Дашрамд сонирхуулахад, кантри дуучин Миранда Ламберт нь Grammy Awards, Academy of Country Music Awards болон Country Music Association Awards наадмуудаас шагнал хүртэж байсан авьяаслаг дуучин юм. 

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.