Banner
Дэлхийн хамгийн бяцхан охин
0
2012/09/24

Английн Уитернси хотод оршин суудаг Скотт Гарсайд, Эмма Ньюман нарын охин Шарлотт дэлхийн хамгийн бяцхан охин аж. Саяд нэг тохиолдох ургийн гаж хөгжлийн улмаас дэндүү балчирхан биетэй төрсөн энэ охин өдгөө таван настай. Гэвч ердөө дөрвөн кг жинтэй, 68 см өндөртэй тул нярай хүүхдийн хувцас өмсдөг гэнэ. Эхээс төрөхдөө 0,9 кг жинтэй, 25 см өндөр төрсөн тул нялхдаа хүүхэлдэйн хувцас өмсдөг байжээ.


Ийм өвчтэй төрсөн хүүхдийн дийлэнх нь нэг нас хүрэхээсээ өмнө энддэг ч Шарлотт охин эсэн мэнд бойжиж чаджээ. 


Гэхдээ түүний дархлааны тогтолцоо маш сул, оюуны болоод биеийн хөгжлийн хувьд үеийн хүүхдүүдээс хоцрогдолтой юм байна. Харин эцэг, эх нь түүнийг энгийн хүүхдүүд шиг байлгаж, нийгэмшүүлэхийг хичээдэг бөгөөд жирийн хүүхдүүдийн хамт сургуульд явуулахаар шийдсэн байна. Тиймээс бяцхан охин сурагч болжээ.

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.