Banner
Нийтийн дуучдын нэгдсэн тоглолт болж өндөрллөө.
0
2012/09/24

Бөхийн өргөөнд өчигдөр 19 цагаас нийтийн дуучдын хамтарсан тоглолт боллоо. Тус тоглолтонд дуучин МУСТА Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Э.Оюумаа, С.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Банзрагч, Л.Чулуунбаатар нар оролцсон юм. Тоглолтын салхийг хагалж хамгийн эхэнд үзэгч олонтойгоо уулзсан дуучин бол Т.Батсайхан. Тэрээр “Говь шандын нутаг”, “Монгол бүсгүй”, "Эжий аав” хэмээх дуунуудаар ая барьлаа. Уран бүтээлээ өргөн барьсан дараагийн дуучин бол Р.Дэлгэрмаа. Тэрээр “Намуун байгаль” хэмэх сайхан дуугаар үзэгчидтэйгээ мэндчилсэн ба өөрийн уран бүтээл болох “Итгэлийн гэрэл” хэмээх дуугаа дуулж сонирхуулсан нь үзэгчдэд ихээхэн таалагдсан. Энэхүү тоглолт үзэгчдийн удаан хүсэн хүлээж байсан тоглолт болсон бөгөөд ойрын үед тайзнаа гараагүй уран бүтээлчид ч оролцсон билээ. Нэг зүйл дурьдахад нэгэн цагт хослон дуулж олон сайхан дууг дуулсан Батсайхан, Эрдэнэтунгалаг нар энэ өдөр дахин тайзнаа хослон дуулж фэн олноо баярлууллаа. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.