Banner
Нас балчир ч амьралд бууж өгөхгүй
0
2012/09/28

Монгол улсын төрийн тэргүүнүүд маань насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зогсоох болон ядуурлыг бууруулах тухай маанийн зургаан үсэг шиг  давтаж ярьсаар л...Гэвч нэмэгдэнэ үү гэхээс буурах нь үгүй. Ам, ажил хоёрын айхтар зөрүүнүүдийн зөвхөн нэг нь энэ. Нэгэнт хүүхдүүдийн хөдөлмөр эрхлүүлэхгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж чадахгүй байгаа хойно тэдгээр хүүхдүүддээ бүгдээрээ урам зориг өгцгөөе хүмүүсээ! Бусад хүүхдийн адил тоглож, аав ээждээ эрхлэн жаргах насан дээрээ амьдралд нухлагдан наснаасаа эрт хэрсүү болсон балчир үрс маань маргаашийн хоолны төлөө ийн явна. Тэд биеийн амрыг харж гуйлга гуйгаагүй. Хөдөлмөрөөрөө шударгаар мөнгө олохыг илүүд үзэж байна. Ядаж бид тэдгээр хүүхдийн хөдөлмөрийг өндөрөөр үнэлж урам зориг өгөх хэрэгтэй. Гудамжинд та бидний жинг үзэх бяцхан охид хөвгүүдээр бүгдээрээ үйлчлүүлж байцгаая. Таны ганц ширхэг татах тамхины ч үнэнд хүрэхгүй мөнгө шүү дээ. Олны хүч оломгүй далай гэдэгчлэн бидний жаахан мөнгө нийлээд тэр охид, хөвгүүдийн маргаашийн амьдралд том хөрөнгө болно шүү. Түүний болон ах дүү нарынх нь гэдэс нь цатгалан байж, даарахгүй нэг оройг өнгөрүүлнэ гэдгийг эрхэм та бодолцож үзээрэй.  

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.