Banner
Монголд анх удаа радиогийн нэвтрүүлэг тайзнаас хүрнэ
0
2012/09/25

 FM сонсогч залуус Life FM104-ийн хөтлөгч Сантиг  Хадам ээж, Мамбо, Сантиг майжих уу  нэвтрүүлгүүдээр нь таньдаг болсон. Учир нь түүний нэвтрүүлэгт орж ээж, аав, найз нөхдөөрөө тоглуулж байсан хүмүүс  Улаанбаатарын иргэдийн  3/1 хувь байдаг гэхэд хилсдэхгүй. Ямартай ч радио ертөнцөд шинэ өнгө аясыг нэмж  микрофоны араас дуу хоолойгоороо олонд танигдсан, басхүү олон охидын зүрхийг эзэмдэгч авьяаслаг хөтлөгч маань  ирэх сарын 14-нд тоглолтоо хийхээр болжээ.  Энэ нь түүний хүсэл мөрөөдлийн нэг төдийгүй  Монголд анх удаа радиогийн нэвтрүүлгийг тайзнаас хүргэх юм байна. Хайртай хөтлөгчөө мөрөөдлөө биелүүлэх гэж буйд Сантигийн  үнэн ч  сонсогчид  баяртай байгаагаа илэрхийлсээр байгаа гэнэ.  Түүний тоглолтод  “Хүсэл мөрөөдөл” цомогт нь орсон дуунууд дуулагдах аж.  Мөн сонсогч фэнүүд нь  “Сантигийн үдэш”-т саатсанаар авьяаслаг хөтлөгчийн бүжиглэж, жүжиглэж, дуулж, хөтлөхийг нэгэн зэрэг  харах боломжтой юм байна.  Ийнхүү  FM сонсогчдод дуу хоолойгоороо танигдсан нууцлаг залуу тайзнаас мэндчилж, царайгаа харуулахаар болжээ. Дашрамд дуулгахад тэрээр 2010 оны нэгдүгээр сарын 14 нд анх  Life 104 фм-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2010, 2011 оны шилдэг хөтлөгч болсон билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.