Banner
Кейт Мосс наран шарлагын газарт шалдан цээж, шар айрагны гэдсээ харуулав
0
2012/09/26

Загвар өмсөгч Испанийн Ибица аралд амарч  байнаЭэлжийн амралт бол бие,  сэтгэлээ амраах хамгийн сайн цаг мөнөөс мөн. Кейт Мосс ийм байр суурийг дэмждэг бөгөөд учир нь Ибицад амрах үеэрээ жаахан чөлөөтэй байхыг бодож байгаа ажээ. Ингэхдээ загвар өмсөгч  эвгүй байдалтай бие галбир, нүүр царайгаа папарацци нарт харуулахаас огтхон ч санаа зовохгүй байна.

 

Кейт Мосс бол хамгийн баян, эрэлттэй загвар өмсөгчийн нэг юм (од жил бүр 9 сая орчим доллар олж, “Форбс” сэтгүүлийн хамгийн их орлоготой загвар өмсөгчийн жагсаалтад дээрээсээ хоёрт бичигдэж байгаа юм). Дур булаам  бие нь түүнд олон сая “ногоон” олж өгч,  түүний нэрийг манай гаригийн хүн бүрт шахуу мэдүүлж өгчээ. Одоо 38 настай тэр жаахан амарч,  нэмсэн килограмм бүрээсээ болж санаа зовохгүй байх боломжийг өөртөө олгож  байна. Тэр тусмаа загвар өмсөгч одоо нөхөр Жейми Хинсийн хамт амарч байгаа юм. 

 

Папарацци нар Ибица аралд нарлаж байгаа хосын зургийг авчээ. Загвар өмсөгч бүдүүрсэн бэлхүүс болон цамцаа дээш нь татаж, ил гаргасан гэдсээ нууц хаахыг ч оролдоогүй байна.  “Шар айрагны” гэдэснийхээ зэрэгцээ  (жинхэнэ англи хүний хувьд Кейт  хар “Гинесс” шар айраг, шотландын виски уух дуртай), загвар өмсөгч  цээжин биеэ ч санаандгүй ил гаргачихжээ.  Гэхдээ энэ удаа одын  танилуудаас хэн нь ч үүнийг анзаараагүй байна. Кейт зургаа зөндөө олон удаа татуулж байсан хүн. 

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.