Banner
“Facebook”-чин хос бал сараа тэмдэглэж явна
0
2012/09/26

“Facebook”-ын үндэслэгч, дэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Цукерберг Хятад гаралтай эхнэр Присцилла Чаны хамт мөнхийн хот хэмээгддэг Ромд бал сараа тэмдэглэж явна. Залуу хос Италийн нийслэлд хөл тавьсныхаа дараа Ватикан дахь Сикстиний дуганаар орж, Испанийн шатаар өгсөн, Пьерлуижи ресторанд зоог барьжээ. Залуу хос мөн эртний мэсчин боолуудын тулалдаж байсан тулааны талбар алдарт Колизейд зочлохоо ч хойш тавиагүй гэнэ. Тэд эртний өнгө, архитектороо хадгалж үлдсэн Ромын хамгийн үзэсгэлэнт, дурсгалт газруудаар орж яваа бөгөөд “Facebook”-ийн гүйцэтгэх захирал Марк саяхан хөрөнгийн зах зээлд анхдагч хувьцаагаа гаргасан нь төлөвлөснөөр болоогүй ч сэтгэлээр унаагүй бололтой. “Facebook” олон улсын хөрөнгийн зах зээлд 100 тэрбум ам.долларын хөрөнгө босгосноос нэг хоногийн дараа залуу хос хуримаа хийсэн билээ. Цахиурын хөндийн хамгийн азтай, одтой залуу хос эдгээр өдрүүдэд амьдралынхаа  хамгийн шийдвэртэй алхмуудыг зэрэг зэрэг хийсэн аж. Марк Цукерберг хэдийгээр олон нийтэд хүртээмжтэй сүлжээг санаачилсан нэгэн боловч хувийн амьдралынхаа талаар олонд дэлгээд байдаггүй аж. Ямар сайндаа л эхнэрийнх нь төгсөлтийн үдэшлэгт уригдсан зочид хуриман дээр яваад орчихов дээ.

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.