Banner
Сэрж буй Сэрчмаа
0
2012/09/26

Сайн, саар мэдээ үргэлж дэгдээж явах дуучин Сэрчмаа Өвөрлөгч нөхөртэй болсноос хойш нэг хэсэгтээ л шинэ уран бүтээл хийлгүй нам гүм болсон. Харин эх нутагтаа эргэн ирснээс хойш унтаж байгаад сэрээ юу гэлтэй л уран бүтээлийн ажилдаа эрчимтэй орж мөн “Sally” нэртэй продакшн байгуулаад амжсан. Одоогоор хэд хэдэн шинэ уран бүтээлийн ажилдаа ороод байгаа бөгөөд клипний зураг авалтанд бэлдэж байгаа сурагтай. Ийн нойрноос сэрсэн Сэрчмаа Facebook-ийн идэвхтэн гишүүн болж фэнүүддээ өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээллийг тухайн цаг бүрт нь хүргэх болсон. Энэ нь өөрийнх нь тухай янз бүрийн ташаа мэдээлэл гарахаас зайлсхийж,  үнэн зөв мэдээллийг хүргэж байх хүсэлтэй нь холбоотой гэнэ. Тэрээр томоохон хэмжээний нэгэн тоглолтонд ая дуугаа өргөн барихаар ирсэн нь манай папараци дуранд өртлөө.

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.