Banner
Владислав Доронин Наоми Кемпбеллийг өөр загвар өмсөгчөөр сольжээ
0
2012/09/27

Оросын олигархийг “Хар ирвэс”-ийн хамгийн сайн найз бүсгүйтэй хамт байхад нь барьжээ.

 

Владислав Доронин, Наоми Кемпбелл хоёрын холбоо бат бөх бөгөөд эвдрэшгүй мэт санагддаг. Оросын олигарх “Хар ирвэс”-ийг ёс төртэй буулгаж авах гэж яарахгүй байгаа хэдий ч  энэ хос хэрэг дээрээ нэг гэртээ ороод байгаа юм. Гэсэн хэдий ч Наоми болгоомжтой байх нь илүүц зүйл биш бололтой. Түүний эзгүй хойгуур шалиг зантай Доронин өөр хүүхнүүд рүү нүд бэлчээсээр л байна. Зүгээр нэг шохоорхож харсан бол одоо яая гэхэв. Хар гэж эүд заяасан юм гэж бодохсон. Гэтэл мань эр тэдэнтэй илтэд нялуураад байгаа нь тоогүй. Сайхан папараци нар орос эрийг Кейт Мосстой энхрий дотно тэврэлдэж байгаа зургийг дарж амжжээ. Наомигийн хувьд анхаарууштай нь Кейт ингэхдээ их сэтгэл хангалуун байдалтай байжээ. 

 

Ибицед энэ өдрүүдэд саятангуудын жинхэнэ чуулган болж байна. Энд Кейт Мосс авааль нөхөр, хөгжимчин Жейми Хинсийн хамт намрын налгар өдрүүдийг өнгөрүүлж байгаа ажээ. Владислав Доронин Наоми Кемпбеллтэйгээ, бас хэдэн арван нөлөө бүхий ланжгарууд энд хүрэлцэн ирээд байна. Доронин, Кемпбелл хоёрт далайн эргийн зугаа цэнгэл  ихэд таалагдсан тул энэ хавьдаа нэг үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар бодож үзэхээр болсон гэнэ. Гэхдээ Доронин энэд зөвхөн шинэ орон байр бус хайр сэтгэлийн адал явдлыг эрж байгаа нь тодорхой болжээ. Сайхны нэг өдөр папараци Дорониныг Кейт Мосстой хамт байхад нь нууцаар зургийг нь даржээ.  

 

Мань хоёр олигарх эрийн гоё тансаг хөлөг онгоц зангуугаа хаясан эрэг орчмын нэг буйдхан газар уулзсан байна. Владиславыг харсан Кейт нүүр нь гэрэлтэн хүзүүдэж аваад их л дотно байдалтай үнсжээ. Мосс юун ч тухай юм саятан эртэй шулгана ярьж, түүний булчин нь зангирсан цээжийг илж байсан бөгөөд цаадах нь ч загвар өмсөгч бүсгүйг бэлхүүсээр нь тас тэвэрсэн байсан гэнэ. Мань хоёр усан онгоцонд суугаад хаашаа ч юм алга болжээ. Хамгийн жоготой нь Наоми энэ үед заваин дээр байгаагүй аж. Кембелл, Моос хоёр бүр 1980-аад оноос найзалж буй эртний найзууд. Англи бүсгүйчүүд загварын ертөнцөд амжилтын оргил өөд хамт замнаж эхэлсэн юм. Тэр ч бүү хэл Кейт, Жеми хоёрын хуриманд сүйт бүсгүйн талын найз нарын төлөөлөгч болж байжээ. Харамсалтай нь эхнэрийн сайн найз мөн ч олон одын гэр бүлийн харилцаа өндөрлөх шалтгаан болж байсан гэдгийг санахад илүүдэхгүй буй за. 

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.