Banner
Нара намба суув уу?
0
2012/09/27

Хувийнхаа амьдрал болоод нууцаа ч хамаагүй дэлгэчихдэг хээгүй ч юм уу нээлттэй ч гэх үү дуучин Нара нь эротик дүр төрхөөрөө олны анхаарлыг татах болсон. Зарим нэг сэтгүүл, сайтуудын нүүр дээгүүр цуврал аятай л түүний нүцгэн зураг тавигдаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэрээр нэгэн ярилцлагадаа “намайг харахаараа залуусын нүдэнд ор дэр харагдаад дууг маань нэг их анхаарч сонсдоггүй” гэх маягийн юм ярьсан удаатай. Түүнээс хойш Нарагийн имиж нь өөрчлөгдөж эхэлсэн байж болох талтай. Хэсэгтээ л чимээгүй амьдарсан Нара энэ удаад арай л өөр өнгө төрхтэйгээр манай папараци дуранд өртлөө. Нэг зүйл нэмж хэлэхэд Дуучин Нара Улаанбаатар хотод нилээд том сүмүүдийн тоонд багтдаг “Нэгдүгээр сүм” цуглааны хамгийн идэвхитэй итгэгч бөгөөд сүмийнхээ найрал дууны багийн ахлагч болсон байна. Ингээд уншигч та энгийн нэгэн намбалаг бүсгүй Нара-ийн папараци зургийг сонирхоно уу.

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.