Banner
Гуравхан өдрийн дотор 5 сая iPhone 5 зарагджээ
0
2012/09/27

Шинэ бүтээгдэхүүн бүрээрээ шуугиан тарьдаг Apple компани iPhone гар утасныхаа шинэ хувилбарыг танилцуулж, худалдаанд гаргаад байгаа билээ. 
Стив Жобсгүй Apple амжилтаа хадгалж чадахгүй гэж олон шинжээчид дүгнэж байсан бол тэдний буруу гэдгийг баталж, Apple-ынхан iPhone 5 загвараараа олон дээд амжилт тогтоож байна.
 

 

Худалдаанд гараад ердөө гуравхан хоноход таван сая ширхэг iPhone 5 худалдаадагдсан нь өмнөх загваруудын амжилтыг эвдсэн үзүүлэлт юм.
Энэхүү амжилттай хамгийн ойр очих нь Phone 5-ын өмнөх загвар iPhone4S. iPhone4S дээрх хугацаанп дөрвөн сая хувь борлогдож байжээ.
Мөн iPhone5-ын ачаар Apple-ын хувьцаа хамгийн дээд үнэдээ хүрээд байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.