Banner
Өсгийтэй гуталтай секси залуус – Казаки
0
2012/09/27

Эрчүүдийн ч, эмэгтэйчүүдийн ч сэтгэлийг гижигдэж бүжиглэж дуулдаг гоолиг халуухан биетэй, өндөр өсгийтэй залуусыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тиймээ, энэ бол Казаки.Украйнаас төрсөн энэхүү хамтлагийн тайзан дээрх тоглолт нь одоогоор цорын ганц юм. 

Уг хамтлаг нь Олег Жежел (Oleg Zhezhel), Артур Гаспар (Artur Gaspar), Кирилл Федоренко (Kyryll Fedorenko), Францеско Боргато (Francesco Borgato) гэсэн нуруу туруу, бие галбирын хувьд ижил дөрвөн дур булаам залуусаас бүрдэнэ. Тэд бариун савхин хувцас, өндөр өсгийтэй гутлыг хослуулсан нь хэний ч санаанд оромгүй гаж стил. Эрэгтэй хүмүүс өндөр өсгийтэй гуталтай төвөггүй бүжиглэж байгаа нь урлагийн төгс шийдэл болсон. Тиймдээ ч тэд ийм нэр алдарт хүрсэн. Гэхдээ энэ гаж бөгөөд дур булаам стилээс нь болж тэднийг ижил хүйстэн гэж буруугаар ойлгодог. Харин хамтлагийнхан үүнийг эрс няцааж “Энэ бол Казаки хамтлагийн дахин давтагдашгүй онцлог, тэрнээс биш бид ижил хүйстэн биш” хэмээсэн юм.

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.