Banner
Дуучин Наран, Сэрчмаа нарын хобби адилхан
0
2012/11/03

Дуучин Наран хаана ч явсан нүдний шилнээс салдаггүй  бүсгүй. Тиймээс ч зарим нэг фэнүүд нь  Нарангийн нүдийг харж үзэх юмсан хэмээн хошигнодог. Өвөл, зун, өдөр, шөнийн алинд ч төрөл бүрийн нүдний шил зүүж явдаг Наран хатагтай маань нүдний шил бол сэтгэлийн илэрхийлэл хэмээн хэлсэн байдаг. Одоогоор цуглуулганд нь 40 гаруй нүдний шил бий ажээ. Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Нарангийн хобби нь энэ. Энд тэнд явахдаа заавал ч үгүй нүдний шил худалдаж авахыг хичээдэг гэх түүнд хэдэн мянган ам.долларын үнэтэй шил цөөнгүй бий. С.Наран ер нь бол ховор загварын брэнд шилээр гоёх дуртай гэнэ. Мөн дараагийн нүдний шил цуглуулж гоёх дуртай хүн бол Рок попын эмэгтэй дуучдаас хамгийн дэгжин гэх нэртэй явсан Соёлын тэргүүний ажилтан, “Хайрын дууч” С.Сэрчмаа аж. Сэтгэлд нь таалагдсан шилээ авахын тулд мөнгө хайрладаггүй нэгэн болохоор түүний цуглуулга одоогоор 30 гаруй болсон гэх. Тэр дундаас хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй нарны шил байдаг юм байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.