21 насандаа даахиа үргээжээ
0
2012/11/03

Хүүхдийн даахь үргээх гэж сонссоноос бус 21 нас хүрсэн залуу даахиа үргээсэн гэж та бүхэн сонсоогүй бизээ. Тухайлбал Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ч.Буянбат гэдэг залуу 21 насандаа даахиа үргээжээ. Нялхын сэвлэгээ үргээгээгүй, гэзгээ сүлжин явдаг байсан түүний үс хонгоо даван ургажээ. Хүүхдийн сэвлэг үргээхэд ойр дотныхноо урьдаг бол, 20 гарсан залуу сумын зон олноо урьж, даага уралдуулан, даахь үргээх найраа нижгэр тэмдэглэсэн гэнэ. Энэ залуу сум орон нутагтаа “гэзэгт” хэмээн алдаршсан нэрнээсээ одоо л нэг салж яс амарч байгаа юм байгаа аж.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.