Banner
Анугийн үнэр эрчүүдийг татахад бэлэн болжээ
0
2012/11/05

Сүүлийн үед манай урлагийнхан бизнеийн салбарт ар, араасаа хүч үзэх болжээ. Түүний нэгэн адил бизнест хөл тавих гэж бүхий л хүч чадлаа дайчилж байгаа дуучин Ану өөрийн гэсэн нэрийн сүрчиг гаргахаар  хөөцөлдөж байгаа аж. Тэрбээр “Ану” нэртэй эмзэг, ялдамхан үнэртэй тийм л нэг сүрчиг гаргана. Тиймээс АНУ явж судалгаа хийнэ” хэмээн найз нартаа сайрхаж байсан Ану нөгөөх үнэртэнгээ гаргахад бараг бэлэн болж байгаа гэнэ. Шинэ нэр төрлийн үнэртэй ус гаргах тийм ч амар биш. Найрлага, чанар, тоо ширхэгээс нь хамаараад нэлээд өндөр үнэ өртөгтэйн дээр өндөр цалин хангамжтай нарийн мэргэжилтнүүд шаарддаг ч гэсэн дуучин бүсгүй маань мөрөөдлөө биелүүлэх гэж хэр чадлаараа л зүтгэж байгаа гэнэ.  Мөн миний брэндийн үнэртэн ямарч эрчүүдийг татах болно хэмээн  нэгэн ярилцлагадаа бардам хэлсэн санагдана. Одоо түүний үнэртэнг үнэхээр тийм шидтэй эсэхийг харах л үлдэх шив дээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.