Гражид найман машин шатаж, оршин суугчид угаартлаа
0
2012/11/05

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлалтай “Сүмбэр-Орд” гэх орон сууцны хотхоны доод давхрын гражид найман машин шатсан хэрэг өчигдөр 22.00 цагийн үед гарсан байна. Галын улмаас тус байранд аж төрдөг таван оршин суугч угаартсан тул яаралтай түргэн тусламжийн төвд хүргэсэн байна. Мөн 150 оршин суугчийг орон гэрээс нь түр гаргажээ.  


Онцгой байдлын ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.