Banner
A Cool сандарч явна
0
2012/11/06

Өөрийн өвөрмөц содон дуу хоолойгоороо хүч түрэн гарч ирсэн дуучин A-cool удахгүй болох тоглолтондоо бэлдээд, мөн дээр нь ажил албаа зохицуулах гээд тун завгүй сандарч явна. Түүний гаргасан дуу бүр нь хит болж амандаа аялан явах залуус улам бүр олширсоор. Эдгээр фэн олондоо анхны бие даасан тоглолтоороо сюрприз барихаар ийн сандарч байгаа аж.  Энгийн хэрнээ эгэлгүй хайрын тухай дууг хүний чихэнд бус зүрх сэтгэлд дуулдаг дуучныхаа тоглолтыг фэнүүд нь хуруу даран хүлээсээр байна. Дашрамд дуулгахад тоглолтоосоо өмнө бие даасан анхны цомгоо гаргахаар Герман улс руу хэвлэлтэнд явуулсан байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.