Жүжигчин Хосбаярт цагдаагийн ажил таалагдаагүй бололтой
0
2012/11/06

“Амьдарал чиний төлөө” кино МҮОНT-ээр цацагдсанаас хойш хүүхэд, залуучуудыг байлдан дагуулах болсон. Энэхүү кинонд Хэнтий аймгийн Биндэр сумын хэсгийн төлөөлөгч Тодбаярын  дүрээр олноо танигдсан жүжигчин Хосбаяр цагдаагийн амьдаралыг кинонд энэ тоглосноосоо илүү ихээр мэдэрсэн гэнэ.  Тэрээр ярихдаа “Сургууль төгсөнгүүт нь шууд хуваарилчихдаг. Эрүүгийн байцаагч болно гэсэн мөрөөдөлтэй хотын залуу байлаа гэхэд шууд хөдөө авааччихдаг ийм л алба юм байна. Мөн цаг наргүй ажилтай. Хэцүү алба юм байна лээ” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Үүнээс үзэхэд жүжигчин Хосбаярт  цагдаагийн ажил, амьдарал  таалагдаагүй бололтой. Сумын хэсгийн төлөөлөгчийн дүрийг чадварлаг гаргасан залуу жүжигчин маань одоогоор “Мөрөөдлийн үзэг” хүүхдийн зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд ирэх сарын эхээр нээлтээ хийх юм байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.