Banner
ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД ДЭЛХИЙН МИСТЕРТ ОРОЛЦОХ УУ?
0
2012/11/06

               “Монгол Модель” агентлагийн нүүр царай болсон, шилдэг эрэгтэй загвар өмсөгчдийн нэг Э.Энхболд дэлхийн мистерийн тэмцээнд оролцох гээд тун чиг завгүй яваа бололтой. Бид дэлхийн миссийн тэмцээн л гэж мэдэхээс дэлхийн мистерийн тэмцээн гэж сонсоогүй шүү. 

 

               Гэвч сураг тавихнээ мөн л “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Галбадрах 2010 онд тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож спортлог мистерийн эхний 15-д багтаж байсан юм байна. Харин “Говь” ХХК-ний нүүр царайгаар жүжигчин, топ модель Пүрэвсүрэнгийн хамтаар тодорч байсан Э.Энхболдыг дэлхийн “царайлгуудын” тэмцээнд хэрхэн оролцохыг харах л үлдлээ. 

 

       Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, Монгол эрсийн зангаргийг харуулаад ирээрэй. Амжилт хүсье. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.