ДУУЧИН, ПРОДЮССЕР ZZ, “КИВИ”-ГИЙН АГИЙ ХОЁР УЧИР УРГУУЛЖЭЭ
0
2012/11/06

Энэ сарын 9-нд өөрийн бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтоо зохион байгуулахаар ажиллаж байгаа дуучин, продюссер ZZ сүүлийн үед “Киви” хамтлагийн дуучин Агийтай болзох болсон ажээ. Продюссер ZZ Киви хамтлагийн “Болдоггүй шүү” дуунаас эхлээд “Араас чинь тэврэлгүй явууллаа”, “3 сэтгэл нэг хүсэл”, “Ганц шөнө биш”, “I love you mom”, “Superstitious”, “Boys, boys”, “Candy girl” зэрэг дуунуудынх нь үгийг бичсэн билээ.

 

 Дуучин Мартатай гурван жилийн турш үерхэж, продюссераар нь ажиллаж байсан тэрээр найз охингүй нэлээд удаан ганцаараа явсан сурагтай. Малайз улсад нэг жилийн турш суралцаад ирсэн тэрээр ирсэн даруйдаа “Киви”-гийн Агийтай учир ургуулж, нууцхан уулзах болсон байна. 

 

Охидын өмнөөс эрчүүдэд зориулсан шүлэг бичдэг тэрээр сэтгэлд нь хүрсэн дууны үг буюу ”Ганц шөнө биш” гэж дуулаад л Агийг “найрсан” сурагтай. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.