Banner
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ БОЛОН WWW.PAPARAZZI.MN ХАМТРАН МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ
0
2012/11/06

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлээс өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчийн эрхэнд халдсан явдлын талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын зорилго нь  Монголын анхдагч папараци сайт болох www.paparazzi.mn сайтын зурагчны эрхэнд “Ice Top” хамтлагийн дуучин Чулуунбаяр халдсан талаар мэдээлэл хийсэн юм.  Мөн энэ төрлийн хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа болон сэтгүүлчдийн эрхийг хэрхэн хамгаалах тухайд Монголын Сэтгүүлчдийн Эвлэл байр сууриа илэрхийлсэн юм. Зөвхөн энэ онд сэтгүүлчдийн эрхэнд халдсан арав гаруй тохиолдол гарсан бөгөөд энэ талаар тус байгууллага хэрхэн ажиллаж, хэвлэл мэдээллийнхний дуу хоолой болж ажилладаг тухай мэдээлэл өглөө. 

 

Энэ сарын 1-нд “Улаанбаатар Палас”-т болсон нэгэн арга хэмжээний үеэр үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан www.paparazzi.mn сайтын зурагчинг “Ice Top” хамтлагийн дуучин Чулуунбаяр буюу Коби зодон танхайрч биед нь  гэмтэл учруулсан юм. Энэ төрлийн хэрэг урд нь нэг бус удаа тохиолдсон буюу Дижитал хамтлагийн гишүүн ч мөн л тус сайтын фото зурагчинд халдаж байжээ. Одоогоор зурагчны биеийн байдал хүндэвтэр,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Папараци гэдэг нь хэн нэгний мууг үзэх эсвэл өө хайх хэрэг бус гагцхүү “од” гэж нэрлэгдээд байгаа олны танилууд нийгэмд үлгэр дууриал болж, олон нийтийн өмч байдгийнх нь хувьд тэдний зургийг санаандгүй үед нь авч олон нийтэд хүргэдэг байна. Тийм ч учраас ажлаа хийж явсан фото сэтгүүлчийн эрхэнд халдсан тохиолдлуудад МСЭ, www.paparazzi.mn хамтран ийнхүү байр сууриа илэрхийлжээ. 

 

Папараци зураг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлд багтдаг ба дээрх хэрэг нь хуулийн дагуу сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан ноцтой хэрэгт тооцогдох бөгөөд тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.