Дуучин A Cool Европын орнуудаар аялан тоглоно
0
2012/11/07

Дуучин A Cool ирэх энэ сарын 9-нд “UB Palace”-д бие даасан анхны тоглолтоо ганцхан өдөр хийх билээ. Тэрбээр тоглолтынхоо талаар “олон хүнийг хамруулсан нүсэр сайхан тоглолт хийе гэж бодсон ” мөн бусад тоглолтуудаас их онцлогтой болно хэмээсэн юм.  Тэрээр тоглолтоосоо өмнө бие даасан анхны цомгоо гаргахаар Герман улс руу хэвлэлтэд явуулсан байна. “Зөөлөн хайр“, “Аниргүй итгэл”, ”Энхрий” зэрэг дуу багтсан тус цомгийн 30 гаруй хувь нь транс , R and B зэрэг чиглэлийнх гэнэ. Энэхүү тоглолтынхоо дараа 11 сарын 15-аас 12 сарын 15-ны хооронд Европын орнуудаар аялан тоглолт хийхээр болсон ажээ. Тийн явахдаа гадаадад оршин суугаа монголчуудтайгаа уулзаж, харь оронд суугаа элэг нэгтнүүддээ тийн тоглолтоороо сюрприз барих аж.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.