“Алтан Сарнай” наадмын санал асуулгад жүжигчин Бооёо, аварга Н.Түвшинбаяр нар өнгөлж байна
0
2012/12/28

11 дэх жилдээ уламжлал болон зохиогдож байгаа “Алтан Сарнай-2012” тэргүүн наадмын олон нийтийн санал асуулгын төгсгөлийн шат ид дундаа явагдаж байна. Алтан сарнай наадамд олон нийтийн зүгээс нийт 500 гаруй хүнийг нэр дэвшүүлснээс Соёл урлаг, Спорт, Шинжлэх ухаан техник, Хүмүүнлэг, Бизнес, Нийгэм улс төр, Дэлхийн Монгол хүн гэсэн долоон номинацид тус бүр 10 хүн санал асуулгын төгсгөлийн шатанд шалгарч үлдээд байна. Хэрвээ дэмжиж байгаа хүндээ санал өгөхийг хүсвэл Altansarnai.mn сайтад зочилж хоёр цаг тутамд нэг удаа интернэтээр санал өгч болох юм байна. Өнөөдрийн байдлаар Соёл урлагийн салбарт шинэхэн гавьяат Н.Ариунболд буюу жүжигчин Бооёо, Спортын салбарт олимпын аварга Н.Түвшинбаяр нар илт давуу саналтай явж байгаа бол бусад салбарт жигд өрсөлдөөнтэй байна.

 

“Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол улсын шилдэг төлөөлөл болж, өөрийн ажиллаж буй салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан Оны онцлох хүнийг хамтдаа тодруулъя” хэмээн уриалсан “Алтан сарнай-2012” оны тэргүүн наадмын ялагч буюу энэ жилийн Алтан сарнайн эзэд тодроход ердөө гурав хоног үлдлээ.

Д.Билгүүн

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.