Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдөр
0
2012/12/29

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулах юм.  Тухайлбал, 13.00 цагт Төрийн ордонд Төрийн тулганы гал бадраах ёслол, 13.10 цагт  Төрийн тамганы хөшөөнд төрийн өндөр албан тушаалтнууд цэцэг өргөнө, 14.00 цагт Бөхийн өргөөнд Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойд зориулсан чансаа өндөр 128 хүчит бөхийн барилдаан болно.

Түүнчлэн Богд хааны ордон музейгээс хувьсгалыг удирдан ялалтанд хүргэсэн Богд хааны өв түүхийг сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр 11.00-14.00 цагийн хооронд “Тусгаар тогтнол” сэдэвт хэлэлцүүлэг хийж, олон нийтэд хувьсгалын үеийн ховор архивын  баримт бичиг, дурсгал бүхий үзмэрийг дэлгэн, урлагийн тоглолтыг сонирхуулах юм байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.