Талбайн хоёр талын замыг түр хаана
0
2012/12/31

Нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүнийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахтай холбогдуулан, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн Цагдаагийн газраас Сүхбаатарын талбай орчимд хөдөлгөөний зохицуулалт хийхээр боллоо. 2012 сарын 12 дугаар сарын 31-ний 22:00 цагаас 2013 оны 01 дүгээр сарын 01-ний 01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн замыг  хааж авто машин нэвтрүүлэхгүй. Харин энэ үеэр их багтаамжийн автобусны 20 чиглэлд 35 автобус 23.00, 00.30 цагуудад Сүхбаатарын урд талын автобусны “А”, “Б” зогсоолоос иргэдэд үйлчлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.