Төөрсөн хоёр иргэнийг хайж байна
0
2013/01/02

Баярын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид малдаа яваад сураггүй болсон, автомашин нь замд эвдэрч саатсанаас цасанд суусан нийт 411 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулан осгож, хөлдөх аюулаас аварсан байна. Мөн цасанд суусан 60 гаруй техник хэрэгслийг татан гаргажээ.  Тухайлбал, урд шөнийн байдлаар, Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрдэнэ уулын үтрэмийн ойролцоо  2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой Төв аймгийн Заамар сумаас Булган аймгийн чиглэлд хужир ачсан БУЛ 21-54 улсын дугаартай Портер загварын автомашинтай гурван иргэн замын хунгарт сууж осголтын байдалтай байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын Шуурхай дуудлагын автомашинтай Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ар гэрийн хоёр хүнтэй хамт  гарч цасанд суусан машиныг цаснаас татаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Булган аймгийн төвд авчран осгож хөлдөхөөс аварсан байна.


Мөн нийслэлээс Дундговь аймгийн  чиглэлд явж байсан  УБ 70-00 улсын дугаартай Ланд загварын автомашин Дундговиос 130 км-т цасанд суусан тухай мэдээллийн аймгийн ОБХ-ийн Аврах бүлгийн албан хаагчид ажиллаж цасанд  суусан машиныг   гаргажээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамнаас  баруун тийш Тахир соёот гэдэг газар руу явж байсан машин цасанд суусан дуудлагаар  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид зургаан хүнтэй  цасанд суусан байсныг татаж гаргасан.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нэгдүгээр багийн нутаг “Тарган” гэдэг газар өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-нд 50 настай эмэгтэй гэрээсээ гараад сураггүй болсон,  Дорноговь аймгийн  Хатанбулаг сумаас 70 км-т III дугаар багийн нутаг “Турсгын улаан” гэдэг газар өвөлжиж байгаа айлын малыг маллаж байсан Дэлгэрэх сумын харъяат 28-30 орчим настай эрэгтэй өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ний оройн   22:00 цагийн үед алга болсон  дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.