Нярай 60 хувийн түлэгдэлттэй гэв
0
2013/01/03

Сувилагчийн буруугаас болж түлэгдсэн нярай хүүг ГГСҮТ-ийн Түлэнхийн төвөөс өнөөдөр өглөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлжээ. Шинэ оны өмнөхөн Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усанд түлж, гэмтээсэн хэрэг гаран билээ. 


Нярай хүүг  нийслэлд авчирч, ГССҮТ-д хүргэхэд 60 хувийн буюу гуравдугаар зэргийн түлэгдэлттэй ирсэн талаар тус төвийн эмч нар хэлж байна. Хорвоод мэндлээд хэдхэн хонож буй хүүг ЭХЭМҮТ-д эмчлэх шаардлагатай тул ийнхүү өнөөдөр шилжүүлжээ. 


Одоогоор хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ЭХЭМҮТ-д шилжүүлснээр ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эмч нар байнгын хяналт тавьж, боолтыг нь хийж байхаар болсон байна. 

 


Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.