Түлэгдсэн нярайн хүүхдийн гэр бүлээс ЭМЯ-ны сайд Н.Удвал албан ёсоор уучлалт гуйлаа
0
2013/01/03

Энэ сарын 29-нд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт ажлын хариуцлага алдаж нярайг халуун усанд түлсэн хэрэг гарсан. Ажлын хариуцлага алдаж, хүүг түлчихээд хоёр цаг нуусан сувилагч, тус эмнэлгийн дарга хоёрыг ажлаас нь чөлөөлж, сувилагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ.. Харин энэ асуудлаар ЭМЯ сайд Н.Удвал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн сувилагч Цэрэнлхам нь нярай хүүхдийг халуун усанд түлсэн нь тухайн сувилагчийн өөрийн буруугаас гадна  нярайн хүүхдийг халуун усанд оруулах стандартыг зөрчсөн байна.Тийм учраас сайд хүний хувьд би өөрийн биеэр хэвлэл мэдээллээр дамжуулан тухайн нярайн хүүхдийн гэр бүл болон ойр дотны хүмүүсээс  албан ёсны уучлалт гуйж байгаагаа мэдэгдэж байна гэв. Нярай хүүхэд одоогийн байдлаар 50-55 хувийн Т21.1 гэсэн онштойгоор эмчлүүлж байгаа бөгөөд цусархаг хам шинжтэй, халдвар авах эрсдэлтэй байгаа учир өнөөдөр өглөө 10 цагт ЭХЭИҮТ-д шилжүүлсэн гэж НЭСТ-н эрхлэгч Ш.Чимгээ хэллээ. Цаашлаад түлэгдэлт нярайн өсөлт бойжилтон нь  яаж нөлөөлөхийг хэлж мэдэхгүй ч бид энэ тал дээр  мэргэжлийн эмч нарын багийг томилон ажиллуулж байгаа гэв.Мөн болсон хэргийн талаар яамны ёс зүйн хороо хуралдах бөгөөд албан ёсны материалууд Баянхонгор аймгийн ЭМНТ-с ирээгүй байгаа учир бид тодорхой зарим зүйлсийг хэлэхэд хүндрэлтэй байна гэлээ
 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.