Дэлхий сүйрэх сургаар Ц.Мянганбаяр тэргүүтэй баячууд тогооч нар хөлслөн хөдөө гарч, “Буян”-гийн Жагаа хоргодох байр бариулж, 1000 бөө цугларч, амралтын газар зочдын хөлд дарагджээ
0
2013/01/04

2012 оны 12 сарын 21. Дэлхийн олон улс оронд багагүй хөл хөдөлгөөн өрнүүлж, олон зуун сая хүн айдас түгшүүрт дарагдан энэ өдрийг угтав. Арванхоёрдугаар сарын 21-ний өглөө 05.00 цагаас эхлэн Мексикийн төвд 1000 гаруй үзмэрч цугларан дэлхийг онилох сүйрлийг зайлуулахын төлөө хүч чадлаа нэгтгэсэн гэнэ. Мексикийн Юкатанын хойгийн Мерида хотод бөө, үзмэрч, одон оронч, йогчид цугларан цаг гаруй чуулан, дэлхийн сүйрлийг хэрхэн арилгах талаар хэлэлцэн хэрэгтэй бүхнээ хийсэн гэнэ. Тэгвэл Францчуудын хувьд нутгийн тахилга шүтээн болсон “Пайринийс” уул руу зугтахаар төлөвлөж байжээ. Зарим хэсэг нь уг ууланд орогнож эхэлж байв. Уг уул нь үндэстний онгон шүтээн болсон гэдгээрээ уулын бэлд байрлавал амьд үлдэх магадлал өндөр хэмээн францчууд тооцоолсон гэнэ. Тэгвэл хамгийн онцгүй нь нутгийн оршин суугчид уг уулыг тойруулан цагдаа, морьтон хамгаалагчдыг хэд хоногийн өмнөөс эхлэн байрлуулж өөр тосгоноос хүмүүс ирж бүгэхээс сэрэмжилж байжээ. Харин манай  Орос ах нар  ихээхэн тооцоотой ажиллаж байжээ. Хэрвээ дэлхийн сүйрэл ирсэн бол ганцхан оросууд амьд үлдсэн ч байж мэдэх юм хэмээн зарим хүмүүс хошигнож байгаа гэнэ. Учир нь ОХУ-ын дарангуйлагч Жозеф Сталины үед хэрэглэж байсан газар доорхи хоргодох байрыг худалдаж авч байжээ. Москвагийн төвд байрлах хоргодох байр нь 65 метр бөгөөд хамгийн гол нь цөмийн бөмбөгний хүчтэй доргилтоос хамгаалагдсан учраас хүмүүсийн авралын элч болно гэж тэд бодож байсан бололтой юм. Тэгвэл дэлхий сүйрнэ гэсэн мэдээлэл олныг  самгардуулж, ядуу тарчиг Монголчууд лаа шүдэнз, хийн зуух, хий авахад хамаг мөнгөө зарцуулав. Тэр ч бүү хэл элдэв сүсэг бишрэлгүй,  Буянгийн Б.Жаргалсайхан хүртэл  хоргодох байр бариулсан ч гэнэ. 2012 оны 12 сарын 21-ны энэ өдөр хотын ойролцоох амралтын газрууд зочдын хөлд битүү дарагдаж,зундаа ч зусландаа гарч амждаггүй хотынхон жавар тачигнасан өвлийн дүн хүйтнээр зусландаа тухлацгаав. Дуучин Дэлгэрмөрөн “Нар гурав хоног гарахгүй бүхий л зүйл тэс хөлдөнө” гэсэн цуурхалд итгэж, гэр бараа барин хөдөөлжээ. Тэрч байтугай Ц.Мянганбаяр тэргүүтэй баячууд тогооч хөлслөн хөдөө гарч найрлаж наргиж, “зовж зүдрэхгүйгээр ертөнц сүйрэхийг харах”-аар шийдсэн юм байх. Монголын бөөчүүд Мексикийн үзмэрчдээс ч дутсангүй. Бөө нар мөн л тогооч нар хөлслөн хөдөө гарч, 1000 бөөгийн цугларалт хийсэн сурагтай. Гэхдээ Монголчуудын хувь заяаг тэнгэрт даатгасан уу эсвэл бөөнөөрөө амиа бодсон уу гэдэг нь бас л тодорхойгүй. 80 цаг харанхуй нөмөрнө. Цахилгаан, холбоо, гар утас, тээвэр юу ч ажиллахгүй. Соронзон туйл өөрчлөгдөхөөр наадуул чинь ажиллахгүй. Бас од гарагийн парад болно” гэж “зөгнөсөн” “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлийн ачаар дэлхий сүйрнэ гэж итгэсэн хүмүүс 12-р сарын 21-нд зах, бөөний төвүүдийн цэвэр ус, лаа, шүдэнз, газыг урт дараалал үүсгэн байж авсан. Гэтэл нэгэнт дэлхий сөнөөгүй тул нөгөө нөөцөлсөн зүйлсээ буцааж зарах хэрэгтэй болжээ. Ялангуяа баячууд гэр хүртэл авч, хайрцаг хайрцагаар нь лаа шүдэнзээ базаасан  тул цахилгаан, электрон барааны эрин үед нөгөөх нь огт хэрэггүй бараа болж хувирчээ. Тиймээс интернэт зарын сайтуудаар “Монгол гэр зарна, + бонус нь газ 30 ш + лаа 100 ш, шүдэнз 200 толгой” гэх зэрэг хошин гэмээр зарууд явах боллоо. Хамаг мөнгөө дэмий зүйлд үрсэн хүмүүс “Ор алдахаар тал алд гэгчийн үлгэрээр хурааж хуримтулуулсан зүйлсээ зарж үрж, цөөн хэдэн төгрөг олж авах гэж хэрэндээ л шаналцгааж байна. Энэ цуурхалыг Монголд дэвэргэсэн хамгийн го буруутнаар Орифлэймийн Г.Оюунгэрэл хэмээх эмэгтэй тодроод байгаа.
1984 онд Москвад Ломо¬нсовын нэрэмжит их сургуулийг химич мэр¬гэж¬лээр төгссөн гэгдэх энэ хатагтай “Арван¬хоёр¬дугаар сарын 21-нд дэлхий сөнөх нь гарцаагүй. Түүнээс өмнө амжаад монгол гэрээ бэлдэцгээ.  Би хувьдаа найман ханатай данагар цагаан гэр бэлдчихсэн. “Япон, Хонконг, Сингапур далай доогуур шургаж алга болно. Дэлхий бүхэлдээ 80 цаг тас харанхуй болно. Европ тэр аяараа мөсөн тив болно” хэмээн ухуулж байсан энэ эмэгтэй сүүлийн үед таг чиг болоод байна.  Дам сонсвол Энэтхэг рүү одож даяан хийж яваа юм байх. Хачирхалтай  нь,  энэ  хатаг¬тайн  талаар  сар  хагасын өмнө Хятадаас гурван вагон лаа, шүдэнз оруулж ирсэн сураг сонсогдож байсан. Хэрвээ тэр мэдээлэл нот¬логдвол бизнесийн ашиг сонирхлоор худал цуурхал тарааж, ард олны амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр хуулийн  хариуцлага хүлээлгэж ч болох юм.

 

Эх сурвалж www.shudarga.mn

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.