Монголчууд Тайваньд хулгай хийгээд баригджээ
0
2013/01/07

Өдөр нэг заваараа Станфордын номын сан ороод жаахан сонин гарчиглаж харлаа. АНУ-д хятад хэлээр гардаг Cинтао (Одны арал) Өдрийн сонинг харж байтал санаа зовмоор нэг мэдээлэл байна. Хүний газар манайхан яахан ингэж биеэ авч явж болдог билээ гэж бодоод харуусав. 


Сургамжтай юм гэж бодоод энд ФБ-тээ мэдээлэл орууллаа. Наанадаж улсын нэр төр цаашилж хайран эxэг эхийн хайрласан нэр төр ингэж сэвтэх гэж. Утгыг нь товч яриад өгье. Тайванд эхнэр нөхөр 2 монгол дэлгүүрээс юм хулгайлж байгаад баригджээ. Эхлээд эхнэр нь кассан дээр баригдтал цагдаа ирэхэд нөхөр нь ирээд туслах гэж хоорондоо монголоор яриад хамтдаа баригджээ. Буудалд нь очоод тэднийг шалгатал баахан хулгайлсан юм гарсан гэнэ. Монголд аваачиж зарах гэж байсан хэмээн мэдүүлжээ. Сайн хэл нэвтрэлцэхгүй болохоор Монгол-Төвдийн Хорооноос орчуулагч дуудсан байна. 
Хоёулаа дээд боловсролтой залуу хүмүүс байсан гэнэ. Эл мэдээллийг хятадууд дэлхий даяар ийнхүү тараасан байна. Хаа хол АНУ-ын Кальфорниа мужид би хүртэл олоод харж байна. Хятад хэлтэй хүмүүс шууд эндээс уншина буй за. Мөн ч харамсалтай юм болжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.