Дуучин Я.Гэрэлчулууны “Хоймор сайхан нутагтаа” анхны цомог эрэлт ихтэй байна.
0
2013/01/07

“Хоймор сайхан нутагтаа”, Ханилснаас илүү амраг киноны дуу “Амьдрал хайраар гоёдог″, “Монголоо санасан сэтгэл” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдаж нийтийн дууны шинэ өнгө аяс болж яваа дуучин Я.Гэрэлчулууны анхны цомог “”HiFi” ornge -ийн салбаруудаар худалдаанд гараад удаагүй ч сонсогч фэнүүдийнхээ талархалыг хүлээж эрэлт ихтэй байгаа гэнэ. Уг цомогт эх орон, ижий аав, гэгээн хайр сэтгэлийн сэдэвтэй 12 дуу багтсан бөгөөд өнөө цагийн урлагийн нэрт мастерууд болох УГЗ Т.Сэр-Од, СГЗ Ш.Гүрбазар, МУГЖ Д.Жаргалсайхан, С.Жавхлан, СТА Б.Аранза, Цэн.Эрдэнэбат зэрэг олон уран бүтээлчидтэй хамтарч ажилласнаараа онцлог болжээ. 

 

Монголынхоо төлөө цохилох зүрхтэй, сэтгэл зүрхэндээ хийморь асааж дуулдаг Хөвсгөлийн хүүгийн дуулсан дуу бүр нь уярал ухаарлыг бэлэглэх болтугай. Залуу дуучныхаа урлагын их замд нь ерөөл өргөе

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.