Интернэтэд суухын төлөө аав, ээжээ нойрсуулжээ
0
2013/01/07

Америкийн Калифорни мужийн Роклин хотод амьдардаг 15 настай охин өөрийн 16 настай найзын хамтаар шөнө дөлөөр интернэтээр чөлөөтэй сэлгүүцэхийн тулд эцэг, эхдээ нойрсуулах хүчтэй эм хийсэн ундаа өгөөд баригджээ. Охины аав, ээж хоёр өдөр болгон оройн 10 цаг болмогц интернэтийг нь тасладаг байсан байна. Иймд охид шөнө дөлөөр интернэтээр чөлөөтэй хэсэхийн тулд аав, ээж хоёртоо ойролцоох зоогийн газраас сүүн коктейль авчирч өгөх санал гаргаж. Аав, ээж нь зөвшөөрсний дараа охин найзын хамт коктейлийг авчрах замдаа хүчтэй нойрсуулагч бодис хольж орхижээ. Эцэг, эх нь сүүн коктейль сонин амттай, илүү өтгөн байгааг анзаараад дуустал уулгүй орхисон байна. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа ухаангүй унтаж эхэлж. Өглөө нь ухаангүй унтсан эцэг, эх хоёр цагдаагийн газар очиж мансууруулах бодис илрүүлэх шинжилгээ өгтөл цуснаас нь хар тамхи илрэх нь тэр. Ингээд охиныг нь саатуулан насанд хүрээгүйчүүдийг төвд байршуулсан байна. Харин охин интернэтийн хэрэглээг хязгаарладаг дүрэм нь хэтэрхий хатуу байсан гэж мэдэгджээ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.