Б.Жаргалсайхан баярхаж, О.Бум-Ялагч санаа зовов
0
2014/10/27

Байнга  эрх мэдэл, албан тушаал  мөрөөдөж явдаг хэмээн муу хэлэгддэг БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Монголын төрийг үндэсний хөрөнгөтнүүд удирдсан нь дээр. Тэгвэл  авлига алга болно. Төрийн мөнгө байгаа газартаа байж, хийх ёстой зүйл, хэрэгжих учиртай төсөл, хөтөлбөрт зарцуулагдана. Үндэсний хөрөнгөтнүүд бол гэрээ ч, биеэ ч зассан хүмүүс. Тэд төрийн мөнгөнд гар дүрэхгүй нөхдүүд”  гэхчлэн төрд ажиллах хүсэлтээ хэвлэлээр илэрхийлээд байна. Харин түүнтэй дуу нийлүүлэн шүүмжлэгчдийн эгнээг  удирдаж байдаг Ногоон намын дарга О.Бум-Ялагч  “Ногоонтнууд баяжихын төлөө явдаггүй. Тэд бол ногоон үзэлтнүүд, шударга ёсны төлөө, байгаль орчны төлөө тэмцэгчид” гэхчлэн халаас нимгэн гэдгээ зарлажээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.