Алдрай бяцхан үрстээ ЭХ ҮРСИЙН БАЯРЫН мэнд хүргэе!!!
0
2012/06/01

Өнөөдөр Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр. Аав ээжийн наран саран, гэрэл гэгээ, амьдралын утга учир, Монгол улсынхаа ирээдүй болсон бяцхан үрстээ энэхүү тэмдэглэлт өдрийнх нь баярын гал халуун мэндийг хүргэе. 

Монгол улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь 18-аас доош насны иргэд буюу хүүхэд багачууд байдаг. Тэгэхээр бидний улс хөгжин дэвшиж, ирээдүйд хүүхэд багачууд маань дэлхийн хөгжлийг чиглүүлэх шилдэг иргэд, шилдэг удирдагчид, эрдэмтэн мэргэд болон өсөж хөгжих нь гарцаагүй. Улс эх орныхоо, гэр бүлийнхээ, эмээ өвөөгийнхөө, ээж аавынхаа, ах эгчийнхээ гэрэл гэгээ болсон Монголынхоо нийт хүүхэд багачууд, алдрай бяцхан үрстээ Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн гал халуун мэндийг хүргэж энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг аз жаргалын хамт хүсэн ерөөе. Хүүхэд бүр инээж байг. 

Монголын үрс маш олон болтугай.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.