Banner
Н.Энхбаяр шүүх хуралд хүрэлцэн ирлээ
0
2012/06/04

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр болно. Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, ерөнхий шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцох юм. Өмнө нь, тавдугаар сарын 24-нд товлогдоод байсан шүүх хурал шүүгдэгч хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн шалтгаанаар хойшилсон билээ. Харин энэ удаад шүүгдэгч Н.Энхбаяр өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Шүүх хурлын үйл явцыг дамжуулах эрхийг зөвхөн ТВ9 телевизэд олгож, тус телевизийн сэтгүүлчид шүүх танхимд ороод байсан ч удалгүй бусад телевизийн сэтгүүлчдийг оруулахыг зөвшөөрлөө. Харин сонин, цахим мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийг шүүх танхимд оруулахгүй байхаар шийджээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.