Banner
Жүжигчин Гэрэлцэцэг “Хувь заяаны ээдрээ”-тэйгээ эвлэрэх үү...
0
2012/06/08

 “Цэлмэг тэнгэр”  уран сайхны киноны  гол дүрийн жүжигчин Гэрэлцэцэг энэ зуныг  тун завгүй өнгөрүүлэх гэнэ. Тэр уг кинонд өрх толгойлсон эмэгтэйн  дүрийг тун чадварлаг бүтээж гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн зовлон жаргалыг харуулж чадсанаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Швед улсад 9 жил ажиллаж амьдарсан нь түүнд Соёлоогийн дүрийг тун чадварлаг бүтээхэд нь дөхөм болжээ. Жүжигчин бүсгүй 1996 онд “Гашуун хайрын орчил” кинонд анхны дүрээ бүтээсэн бол  2002 онд монголын анхны  олон ангит кино “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ын   Уянгаагын дүрд , 2006 онд Курдийн хамтарсан “Fatima” гэх сериалд сувилагчийн дүрд тоглосон байна. Гэрэлцэцэг нь 2011 онд эх орондоо ирсэн даруйдаа “Амьдралд тавтай морил” олон ангит киноны  Сонинцэцэг, “Ээжийн дайсан” киноны сувилагчийн туслах дүрийг  тус тус бүтээж монголын кино урлагт танигдаад байгаа юм.  2001 оны Оюутан дэд миссийн өргөмжлөлт тэрээр “Хувь заяаны ээдрээ” олон ангит киноны Алтанцэцэг гэх эмэгтэйн дүрийг бүтээж байна. Тус кино нь ирэх намар  Боловсрол суваг телевизээр гарч эхэлнэ. Дашрамд дурьдахад Гэрэлцэцэг нь хүүхэд насандаа уран нугаралтаар хичээллэн, 1997 онд “Үнсгэлжин” наадамд оролцож загвар өмсөгчийн гараагаа эхлүүлж байсан билээ. Түүнээс хойш  2001 он хүртэл Кувейт болон Сингапур улсад загварын чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 2002 онд Сингапурын FACE сэтгүүлээс “Шилдэг дүр төрх” гэсэн өргөмжлөлийг хүртэж байв.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.