Banner
ЖҮЖИГЧИН НАВЧАА ЮУ ХИЙГЭЭД ЯВНА ВЭ?
0
2012/06/12

“Make up. Hair up…” хэмээн “Гоёлын даашинз” кинонд загвар зохион бүтээгч “танхай яриат” Соёлмаагийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Навчаа олон сайхан киногоороо үзэгчдэд танигдсан өөрийн гэсэн өнгө аястай, чадварлаг жүжигчин. Түүнчлэн “Помогите нам 1,2”, “Франц үнсэлт”, “Цасан охин” зэрэг кинонд тоглосноос гадна “Рашаантын 18” уран сайхны киног тэрээр найруулангаа тоглосон. Хэвлэлийнхнээс их л хол байдаг жүжигчний хамгийн том гавьяа бол МҮОНТВ-ийн “Хэцүү анги” 60 ангит уран сайхны киног санаачлан, өөрөө найруулж бас тоглож “мартагдах шахсан” үндэсний телевизийг сэргээх шиг л болсон.

Дэлгэцийн бүтээлээс өөрөөр телевизийн ярилцлаганд орох нь бүү хэл сонин сэтгүүлээр ч харагддаггүй жүжигчин Навчааг манай папараци дуран ониллоо. Тэрээр их л завгүй, их л “чухал”, их л ажил хэрэгч, их л яаруу гэмээр явж байгаад ингэж бидэнд “олзлогдсон” юм.

 Жүжигчин Навчаа сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд мэрийн яваа нь харваас илт. Гэхдээ хамт яваа эмэгтэй нь өөртэй нь үеийн болов уу гэмээр харагдана. Магадгүй найзынхаа PR-т оролцож байгаа байх. Бид папараци зургийн дараа хамт яваа нэр дэвшигчийг нь “сонжихоор” эрэлд гарлаа. Төдийлөн олны танил биш л эмэгтэй юм байна. Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт Иргэний Зориг Намаас нэр дэвшигч Х.Булгамаа гэх хуульч бүсгүй. Юутай ч жүжигчин Навчаагаар өөрийгөө рекламдаж байгаа нь илт л юм байна. Сонгууль дөхөхөөр хөгшин залуугаас эхлээд бидний “дуртай” жүжигчид хүртэл “улс төржөөд” явах юм.

Жүжигчин Навчаа кинондоо тоглохгүй юу хийгээд явааг нь цаашид бидний папараци дуран “тагнах” болно.         

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.